Монголын өдөр тутмын хэвлэлд олон сайхан бүсгүйчүүд ажилладаг. Тэдний дундаас Л.Мөнхбаясгалан, Р.Эмүжин, Б.Жаргалмаа нар илүү содон.
Ардчилсан хувьсгалаас хойш монголын сэтгүүл зүй эрчимтэй хөгжсөн. Өөр өөрийн нийтлэлийн бодлого, өөр өөрийн өнгө төрхтэй олон хэвлэлүүд шил шилээ даран хэвлэгдэж байв. Харин 1993 оноос өдөр тутмын хэвлэлүүдэд Л.Мөнхбаясгалан, Р.Эмүжин, П.Сайнбилэг, Б.Ганчимэг, Б.Жаргалмаа, Ч.Үл-Олдох гэх авторуудтай сонирхолтой нийтлэл, ярилцлага, сурвалжлага олны хүртээл болж эхэлсэн юм.
Тэгвэл ур чадвар, ухаан билэг, авъяасаараа бусад сэтгүүлчдээс ялгардаг хэвлэлийн “сувдан сондор”-ууд энд зогсож байна. Ажил дээрээ хүчтэй өрсөлдөгчид гэгддэг ч амьдрал дээрээ тэд жаргал зовлонгоо хуваалцдаг дажгүй сайхан найзууд гэсэн шүү.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (4)