Монголын рок поп урлагт өөрийн өнгө төрх, донж хэв маягаар орж ирсэн хамтлаг бол “Киви”. Тэд хаана ч, хэзээ ч олны анхаарлын төвд байдаг. Тус хамтлагийн ахлагч Уламбаяр буюу Ука өнгөрсөн өвөл Сүбээдэй хэмээх хүүтэй болсон.
Хүүгийн аавыг Чука гэдэг. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар “ноён” Чука өмнө нь гэр бүлтэй, эхнэр хүүхэдтэй байсан гэнэ лээ. Гэвч албан ёсоор гэрлэлтээ цуцлаагүй байж, “Киви”-гийн Укатай дэр нэгтгэн, маамуутай болоод байгаа юм.
Энэ мэдээллийг дуучин бүсгүй маань эрс няцаагаад байгаа. Харин “Та хэзээ хуримлах вэ” гэсэн асуултад “Бид хуримаа төлөвлөөгүй байгаа. Гэхдээ сүйн бөгж хайртаасаа авсан. Хуримтай кино үзэхээрээ, хэзээ хуримлах юм болдоо гэсэн бодол хааяа төрдөг” гэж даруухан хариулсан юм.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (4)