Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбатад ард түмэн хайртай. Цагтаа зургаан залуу зааны нэг болж, олныг шуугиулж, олон бүсгүйн харцыг булаан хайрыг татаж явсан сайхан түүх түүнд бий. Гэвч түүний амьдрал дардан байсангүй. Албан нэг, албан бус хоёр эхнэртэй тэр өдгөө долоон хүүхэдтэй. Хүүхдүүд нь эхнээсээ аймаг, сумын наадамд эцгийн шийрийг хатаан зодоглож, ноцолдож эхэлсэн.
Харин аварга маань өдрөөс өдөрт өнгө алдаж, зүс нь гундаж буй бололтой. Энд тэндэхийн арга хэмжээнд ирэхдээ иймэрхүү байдалтай харагдах болж. Магадгүй бөх хүний бүдүүн баараг зангаар ингэж хувцасладаг болсон байх. Гэвч үе үеийн гурван гэргий нь гуталынх нь шороог цэвэрлээд өгч, болоогүй юм байхдаа хэмээн түүнийг харсан хүмүүс шивэр авир хийнэ.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (15)