Монголын хошин урлагийн хамгийн отгон хамтлаг “Эмоци” байгуулагдсан цагаасаа л үзэгчдийг хөгжөөж ирсэн. Тэд сүүлийн хоёр жил шинэ жил, цагаан сараар теле жүжиг бэлтгэж, бусад хошин урлагийн хамтлагуудынхаа нүүрийг тахласан. Үзэгч олон ч тэдний ажилтай, мундагыг гайхаж, бусдыг нь унтаахай, залхуугаар нь дуудаж байв.

Тэгвэл өдгөө 3 настай тус хамтлагийнхан бусад ах эгч нарынхаа замналаар явж буй бололтой. Тэд өнгөрсөн хугацаанд “Амьдралд стресс хэрэггүй”, “Эрчүүдийг уучил”, “Тоглож болохгүй тоглоом”, “Хайр бүхнээс хүчтэй” зэрэг шоу тоглолтыг хийж байсан. Мөн Боловсрол телевизтэй хамтран “Гурван найз” цуврал, “Гурван найз яасан байх нуу” уран сайхны киног бүтээсэн.
Амтшсан хэрээ арвангурав нахина гэдэг шиг тэд “Амьдралд стресс хэрэггүй” шоу тоглолтынхоо “Их хотын залуус” хөтөлбөрөөрөө кино хийж байгаа аж. Үүнийг сонссон тэдний фенүүд “Эмоци, болъё оо. Зохиол олдохгүй байна уу” гэж байна.
Ямартаа ч, Эмоциор жигүүрлэсэн их хотын залуус маань нэгийг бодож, хоёрыг тунгаан, шинийг сэтгэж, сайхан кино хийгээрэй.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл байхгүй байна