Алт, ”мөнгөөр” хур буув

Монголын чөлөөт бөхийн холбооныхон өнөөдөр нүнжигээр харууллаа. Тэд өнөөдөр Blue Sky цамхагт хэвлэлийн хурал хийж, олимпын аваргатай болохын ерөөл дэвшүүллээ.

Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн Д.Дагвадоржоос гадна “Гацуурт” группын  захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Болд, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар оролцож, баг тамирчиддаа баяр хүргэсэн юм.

Энэ үеэр Д.Дагвадорж өндөр амжилт гаргасан С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгуулах талаар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсанаа хэлсэн юм.

Чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийн амжилтыг үнэлж 1кг АЛТ, Мөнгөн медаль авсан Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр АЛТ, хүрэл медальт Э.Бэхбаярт 300 гр АЛТ бэлэглэж, нүнжигээ гайхууулав.

Мөн Э.Бэхбаярт “Алтай” констракшн 2 өрөө байр бэлэглэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани 2 өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани 2 өрөө байр тус тус бэлэглэсэн юм. Харин Үндэсний Хөрөнгө оруулалтын банкнаас С.Батцэцэгт 3 өрөө байр бэлэглэсэн бөгөөд .С.Цэрэнчимэдэд МТС компаниас байр өгөхөөр болсон байна.

Энэ удаагийн Лас Вегаст болсон ДАШТ-д эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч нарт тус бүрт 2000 ам.доллар бэлэглэсэн бөгөөд Д.Сумьяабазар өөрийн найз О.Пүрэвбаатарт 10 сая төгрөг гардуулсан юм.

 

 

 

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Huurhun
    Sto Huurhun ohin shu Tserenchimed !
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025