Залуу хосуудаас үлгэр жишээ авцгаая!

Сүүлийн үед гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүл салалт газар авч байна гэж хэн хүнгүй шогшрох болов. Гадаадын одуудын ээлжит салалт, нийлэлтийг гайхаж, ойлгож ядаад байсан цаг саяхан. Өнөөдөр энэ үзэгдэл монголд ч гэсэн газар авч ялангуяа залуу гэр бүлүүдийн салалт утгаа алдсан. Олны танил хүмүүс нь үргэлж олон нийтийн өмнө байдаг учраас тэдний амьдрал нийтэд хамгийн түрүүнд явдаг. Массын өнөөгийн төрхийг илтгэж байдаг олны танил эрхмүүд тухайн нийгмийнхээ өнгө төрх болдог билээ. Тэгвэл орчин үеийн залуучуудын сонголт өөр болсоныг доорх хосууд үлгэрлэн харуулж байна. Тэд эд хөрөнгө, эрх мэдлээр бие биенийгээ сонгосонгүй зөвхөн хайр сэтгэлээрээ бие биенийгээ сонгосон учир өнөөгийн залуу хосуудад үлгэр жишээ үзүүлж байгаа гэдэгт итгэж байна.

Бэкэ & Х.Бадамгэрэл

Топ модель Х.Бадамгэрэл үе тэнгийнхээ залуутай хамтын амьдралаа эхлүүлж хөөрхөн хүүтэй болсон. Мисс гэхээр хэтэвч яригддаг цаг ард хоцорч орчин үеийн миссүүд маань хайр сэтгэлээрээ хувийн амьдралаа цэцэглүүлж байна. Түүний нэг тод жишээ бол мисс Х.Бадамцэцэгийн гэр бүл. Жирийн нэгэн залуу гэр бүлийн жишгээр амьдралаа цэцэглүүлж яваа хосууд маань хажуугаар нь жижигхэн гэр бүлийн хүмүүнлэгийн ажил хийчихдэг. Бие биенийхээ ажил хөдөлмөрт саад тотгор болохгүй хөөрхөн хүүгийнхээ төлөө, бие биенийхээ төлөө бүр цаашлаад эх орныхоо төлөө тус тусынхаа ажлаа хийж ажин түжин амьдарч байгаа гэхэд болно. Өмнө нь бусад миссүүд шиг хөрөнгө чинээтэй эрчүүдтэй нэр холбогдож байгаагүй топын сонголт топ байсан гэдгийг ойр дотных нь найзууд нь нотолдог.

 

С.Заяа & Д.Одзаяа

Дуучин С.Заяа нэвтрүүлэгч Д.Одзаяа нар үлгэр жишээч залуу гэр бүлийн төлөөлөл мөнөөсөө мөн. Үерхээд удаагүй байхдаа хөөрхөн хүүтэй болж хамтын амьдралаа эхлүүлсэн хосууд маань хэвлэл мэдээллээр сайнаар л гарна уу гэхээс биш муу мэдээллээр гарч байгаагүй. Бие биенийхээ уран бүтээлийг дэмжиж туслан хүүхдээ ээлжлэн асарч хардаг гэх энэ гэр бүлээс үлгэр жишээ авах юм их байна. Тэд хайр сэтгэлээрээ суусан залуу хосуудын тоог нэгээр нэмж хоолоо хүртэл ээлжилж хийдэг гэх гэр бүлийн нууц дүрэмтэй гэнэ лээ. С.Заяагийн найзууд нь түүний гэр бүлийн нууц дүрмээс багагүй суралцдаг гэсэн шүү. Тэдний цаашдын амьдралд аз жаргал хүсэе.

Темпо & П.Шүүдэрцэцэг

Жүжигчин П.Шүүдэрцэцэг хэвлэл мэдээллийн баатаруудын нэг. Хамт дүр бүтээсэн эрчүүдтэй бараг бүгдтэй нэр холбогддог ч үнэн хэрэгтээ найзууд байдаг. Гэнэт л ирээдүйн нөхрөөр дуучин залууг сонгож найз нөхдөө цочроогоод авсан жүжигчин П.Шүүдэрцэцэгийн сонголт  “Мiхх” хамтлагийн ахлагч Темпо гэх энэ залуу. Хамтын амьдралаа эхлүүлсэн хосууд маань “төгс хайрыг бүтээх гэрээ” байгуулан нотариатаар батлуулсан тухайгаа телевизийн ярилцлагаар дамжуулан хэлж байсан. Хаана ч явсан ижил өнгийн хувцасаар гангарч хайрын харцаар ширтэлцэж байдаг тэд урлагаас төрсөн үлгэр жишээч залуу хосын эгнээд багтсан байна. Уран бүтээл, ажил мэргэжлийн шаардлагаас болж залуу гэр бүлүүдэд асуудал гардаг ч энэ бүхнийг хэрхэн яаж зохицуулахыг жүжигчин П.Шүүдэрцэцэг, дуучин Темпо нараас асуухад түгдрэхгүй яриад өгөх байх шүү.

 

Б.Бадамцэцэг & А.Шагай

Мисс Б.Бадамцэцэг үе тэнгийнхээ залууг амьдралын ханиараа сонгож гал голомтоо бадраасан. Үндсэн мэргэжил нь эмч гэдэг ч жүжигчин, загварын тайзнаа алхаж байснаар нь түүнийг олон нийт илүүтэй танимхайрдаг. Ямар нэгэн нууц ноёнтонтой нэр холбогдож ямар баян нөхрийн эхнэр болох бол гэх олон нийтийн хүлээлтийг тэр бут цохиж энгийн нэгэн оюутан залууг сонгосон явдал. Яагаад гэхээр сайхан хүүхэн хуримгүй гэх ойлголтыг ой тойнд ортол нь суулгаад өгчихсөн учраас масс хүссэн хүсээгүй Б.Бадамцэцэгийг ийм сонголт хийнэ гэж бодож байгаагүй. Гэтэл тэрээр жинхэнэ хайр сэтгэлийн үндсэн дээр ирээдүйн амьдралаа цогцлоохоор шийдэж өнгөрсөн жил хуримаа хийсэн билээ.

 

А.Гантулга & Ю.Балжидмаа

Хамгийн отгон залуу хосуудын төлөөлөл болсон дуучин А.Гантулга, Ю.Балжидмаа нар. Нэг нь дуучин мэргэжилтэй бол нөгөө нь мисс. Бас л төгс хослол. "Опозит" хамтлагийн дуучин А.Гантулга өмнө олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч мисс бүсгүйтэй романс үүсгэж байгаагүй. Ю.Балжидмаагийн тухайд бол шинэ гарч ирж байгаа ирээдүйтэй загвар өмсөгч нарын нэг. Хосууд аз жаргалтай байгаа зургаа цахим хуудаснаа байрлуулж лайкаар бөмбөгдүүлж байгаа сурагтай. Ямартай ч хэн хэн нь сонголтондоо бүрэн дүүрэн итгэлтэй байгаа учраас ийн хайр сэтгэлээ олон нийтэд илчилсэн бизээ.

 

М.Эрдэнэ-очир & О.Дөлгөөн

Жүжигчин О.Дөлгөөн чимээгүйхэн байж байгаад үе тэнгийнхээ залууг сонгож үлгэр жишээ залуу гэр бүлүийн эгнээд элсээд авсан. Бүр тэргүүлдэг гэж ч болно. Бие биенийхээ ажил хөдөлмөрийг дээд зэргээр дэмжиж, хувь хувьсгалын ажлаа зэрэг амжуулдаг энэ гэр бүлд хамгийн их оноо өгөх хүмүүс захаасаа аваад байдаг биз. Хамтын амьдралаа эхлүүлж хөөрхөн хүүтэй болсон хосууд маань хувийн ажил, хувьсгалын ажлаа ялгаж салгаад ээлжлэн ахуйн ажлаа зохицуулдаг гээд энэ гэр бүлээс жишээ авах зүйл олон байгаа шүү залуучууд аа. Ингээд залуу хосуудынхаа цаашдын амьдралд аз жаргал хүсэж он удаан жил олон нийтэд үлгэр дууриал үзүүлэхээр гэр бүлийг цогцлоогоорой гэж хүсэе.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    Bas ikh zasgaar owoglidon uchiral engiin saikhan budguitei amidarlaa holboson saikhan hosuud.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Ёстой л хайр сэтгэлээрээ суусан сайхан хосууд байна даа! Заяа Одзаяа нартаа аз жаргал хүсье! Үлгэр жишээ авдаг шүү
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Хөөрхөн
    Бүгд гоё бн. Шүүдэрээ Темпо 2 хамгийн хөөрхөн нь
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Хөөрхөн
    Бүгд гоё бн. Шүүдэрээ Темпо 2 хамгийн хөөрхөн нь
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • nara
    Bugdeeree saihan hosuud bnaa..bugded n az jargal hamgiin sain saihan buhniig husie bas amjilt..ohiduud n ymar hoorhon ineemsegleltei haragdaj bnaa...
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin
    buh huuhnuudioig l ynhan geh ym yamar ataarhuu muuhai ulsuud ve
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin
    hunii uridiin amidral ta nart yamar hamaa bnaa unen hudal n medegdehgui ym bichej bh ym.odoo l saihan bval boloo
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • MAGIC
    sain yvaa negndee bitgii ingj ataarhaj bgach bogsooroo mungu olood yagiidaad yvj bhiig ni harsiimuu adilhan l saihan hosuud saihan l haragdaj bn zaawal ingj eldweer bichih hereg bgamu busdiin tolgoi deerh hyalgasiig harhaar ooriin tolgoi deerh owsiig har gdg vg bdag shvv
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • hun
    chi harin esregeeree am chne omhiirood eljirsen bn
    2015 оны 09 сарын 16
  • jaagii
    Amarkhuu Ariunzul 2 alga
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Дээрээсээ гурав болон дөрөв дэхь хосууд сайхан байна
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Шүүдэрцэцэг бөгсөөрөө ар гэрээ тэжээдэг кк,Бадамцэцэг бол бор зүрхээрээ штээ хөөрхөн хөдөлмөрч бүсгүй
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
    • hun
      chi harin esregeeree am chne omhiirood eljirsen bn
      2015 оны 09 сарын 16
  • Зочин
    baljidmaa bol yashka shdee
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin
    hairtai l bol hentei ch suusan yadiin
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025