Хакухо барилдахгүй

Японы мэргэжлийн сумогийн Аки башёгийн гурав дахь өдрөөс эхлэн ёкозүна Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас тус башёг орхихоор боллоо.

Хакухогийн багш Миягино оякатагийн өгүүлсэнээр, Аки башёгоос долоон хоногийн өмнө ёкозүна зүүн хөлдөө гэмтэл авсан ч барилдахыг хүссэн байна. Мөн Аки башёгийн өмнө Миягино дэвжээ байраа сольсон тул Хакухо бэлтгэлээ дэвжээндээ хийх боломжгүй болж, өөр дэвжээнүүдэд очиж бэлтгэл хийжээ.

Аки башёгийн эхний хоёр өдөр Хакухо гэмтэлтэй байсан тул комүсүби Окиноуми, Ёшиказе нарт дараалан ялагдсан билээ. Энэ башёд ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж гэмтлийн улмаас барилдаагүй бол ёкозүна Хакухо тус багёш орхиж, ёкозүна Какурюү М.Ананд сумочдоо тэргүүлэн барилдахаар боллоо.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025