З.Баянсэлэнгийн “балайрал”

Төрийн ордонд яг одоо УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн  чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “балайрч”, өөрийн намын дарга Н.Энхбаярыг илт өмөөрсөн үг хэлэв. 

 

Тэрээр “Хэн нэгэнд зориулж гаргадаггүй юм. УИХ-ын шийдвэрийг мушгин гуйвуулж, төөрөгдүүлэх санал хэнд байна вэ гэдгийг улстөрчид харж байгаа гэж найдъя. АТГ-ын мэдээлэл худлаа байсан. УИХ-ын 76 гишүүн биш нэг гишүүн байсан. 300 гаруй тэрбумын асуудал биш 32 тэрбумын л асуудал байж. Энэ хууль авлигын эсрэг хууль. Төрийн буруу үйл ажиллагаанаас болж хохирч байгаа жирийн иргэдийг өршөөх хууль. Албан тушаал эрхэлж байсантай нь холбоотой гэж ялгах талаар бид Үндсэн хуульдаа оруулаагүй. Гэтэл эрхэлж байсан албан тушаалаар нь ялгаварлаж байна. Бид ард түмэндээ нэг удаад хайр ивээлээ өгөх гэж байна. Хуулийн төслийн ганц амин сүнсийг таслаж авах гэж байна. Энэ хуулийн амин сүнсийг таслаад авчихаар яах вэ. Төр гаргасан шийдвэртээ Төр шиг бай. Ард иргэдийн буруу ташаа мэдээллээс үндэслэж өөрөө өөртөө худлаа дүн тавьдгаа боль” хэмээн хэлэв.

 

Түүний энэхүү үг олон нийтэд тийм ч таатай санагдахгүй байгаа юм. Учир нь дээрх хууль батлагдснаар Төрийн албан хаагч байх хугацаандаа бусдын хөрөнгийг хууль бусаар авсан, залилсан, албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн этгээдүүд хууль хяналтын газар шалгагдахаа больж, зарим нь хийсэн хэргийнхээ ял зэмээс “Өршөөл” нэрийн дор төвөггүйхэн мултрах юм.

Эх сурвалж www.grandnews.mn

Б.Шархүүхэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Ард иргэд буруу ташаа мэдээлэл өгнө гэж юу байхав харинч олны үг ортой шүү. Ард түмнээс сонгогдоогүй оймсны хавчуурга авгай ард түмний төлөө биш оймсны төлөөл дугарч байна даа.
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Ene setgegdliig uuruu bichsen um baih daa
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин
    танай сайт ч үнэн хог новш шиг мэдээлэл тавьдаг. Хүний биеийн гажгийг бичихдээ сайн, эсхүл өмнөх амьдрал, ор хөнжлийн явдлыг бичихдээ ч юм уу. Б.Шархүүхэнээ хамаагүй хуцаж байж Б.Хархүүхэн болчихвий дээ чи. Өршөөнө гэдэг ялгаваргүй хийгдэх ёстой зүйл юм бол эргүү Элбэгээ чинь яагаад Жастин Каплааг уучилдаг билээ. Ял нэхнээ угаасаа Эбэ та 2-оос үр хойч чинь.
    2015 оны 09 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025