Дорнод аймгийн Хэрлэн сумаас гаралтай загвар өмсөгч Т.Туяамаа Австралийн Сидней хотод мэргэжлийн "Goldwell/KMS" агентлагт загвар өмсөж эхэллээ. Мөн бизнесийн удирдлагын чиглэлээр дүүгийнхээ хамт, өөрсдийн зардлаар суралцаж буй гэнэ.
Ингэснээр хичээлээс гадуур ажил хийж, моделийн карьераа үргэлжлүүлэх боломжтой болжээ.
Т.Туяамаагын хувьд 10 жилийн сурагч байхаасаа "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин Б.Болорчулуунтай үерхэж байсан юм. Гэвч оюутан болоод тухайн үедээ Солонгос продюссерүүдийн анхаарлыг татсан загвар өмсөгч Т.Туяамаа хэдэн жил үерхсэн найз залуугаа орхин одсон.
Түүний дараахан нэгэн томоохон компанийн захирлыг хүүтэй үерхэж, айл гэр үймүүлсэн хэмээн хэвлэлийн бай болж байсан. Гэвч тэрбээр энэ бүхнийг үгүйсгэж “Би хэзээ нэгэн цагт ханхүүгээ олно. Иймэрхүү худал юм мэдээлэхээ болимоор юм” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм.

Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (6)