Даруухан мисс тодотголд багтсаар өдий хүрсэн мисс Ц.Нямцэцэг бусад адил цол гуншинтангуудаа бодвол гэр бүлийн хувьд тогтвортой яваа. Түүнийг өараг л мисс болов уу үгүй юу MCS компанийн захирлуудын нэг Н.Энхтүвшин тогооны хүнээ болгочихсон шүү дээ. Эр хүн л хойно, бэлтэй хүн л хойно түүнд гэр бүлийн амьдралын талаарх туршлага,
эртний сайхан түүх байсан ч мисс бүсгүй алдаа оноог нь цугт нь хайрласан гэсэн үг. Нэгэнт бизнесч эрхмийн гэргий болж зоос мөнгөөр дутахгүй яваагийнх Ц.Нямцэцэг нийтийн хоолны сүлжээний тов хийсэн бизнес эрхэлж MCS дэх энэ төрлийн үйл ажиллагаанд гар, бие оролцдог. Ёстой амьдралд нь зүү орох битгий хэл сүүдэр тусах ч зайгүй нууцлаг амьдардаг хосууд хэдэн хүүхэдтэй эсэх талаар мэдээлэл байдаггүй. Хүүхэд огт гаргаагүй юм шиг харагддаг энэ бүсгүй өнгөрсөн жил бие давхар харагдаж бүл нэмэх гэж буй нь барин тавин нотлогдсон.
Цаг хэцүү болоод хүүхнүүдэд сэдэхгүй зүйл алга болсон Тээгч эх хөлслөнө, төрсөн ч төрөөгүй гэж мэлзэнэ. Гаргадаггүй юм гаргах гэж байгаа биш ёстой яршиг л байна гэмээр шүү. Ямартай ч төрж тэлэх хорвоогийн жам ёсоо бусдын нүднээс нуугаагүй Ц.Нямцэцэг амаржсаны дараа анх удаа дуран хараанд өртлөө. Халамжтай нөхрийн ачаар сайхан амаржсан бололтой, царай нь үл ялиг ядарсан шинжтэй байгааг эс тооцвол тэгтлээ өөрчлөгдөж бие галбир нь эвдрээгүй байна шүү. Эмэгтэй хүн амьдралдаа томоохон өөрчлөлт хийх үедээ үсний засалтаа өөрчилдөг гэдэг. Үргэлж халимаг үстэй явдаг мисс бүсгүй гэзэг юугаа ургууланхан өөр имиж бүрдүүлсэн тул хүмүүс таньж ядан байлаа.
Эх сурвалж.www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)