Өндөр гэгээн Занабазарын үнэт бүтээлүүдийг дэлгэлээ

“Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэнг Чойжинламын сүм музейд өнөөдөр дэлгэжээ.

Чойжин ламын сүм нь VIII Богдын төрсөн дүү, Монгол төрийн их чойжин Лувсанхайдавт зориулан бүтээгдсэн "Номыг тэтгэгч сахиус" хэмээх Бурхан шашны хамгийн гүн нууцлаг ёс уламжлалын өвөрмөц онцлог бүхий бурхадын орон байжээ.

Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дээжис болох 17 бүтээлийг дэлгэсэн байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр дээрх бүтээлүүдийг багтаасан цомгийн нээлт боллоо.

Үзэсгэлэнд Монголын их соён гийгүүлэгч, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулан гаргаж байна хэмээн тус музейн захирал Б.Отгонсүрэн байна.

Дашрамд дурдахад, үзэсгэлэн хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд үзвэрийн үнэ нь 3,000 төгрөг аж.

Б.Дэжид

www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025