УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эх орноо хайрлана гэдэг эхнэрээ хайрлахын нэр хэмээн тодотгов.

Тодруулбал, тэрбээр өчигдөр нээлтээ хийсэн Ховдын соёлын өдөрлөгийн үеэр ийнхүү хэлсэн юм. Түүний хувьд эхнэр нь эх орон шиг санагдах нь учиртай юм. Эрхэм гишүүн маань долдугаар ангид байхдаа эхнэртэйгээ танилцаж байсан гэдэг. Энэ тухай дурсахдаа “1988 онд намайг долдугаар ангид байхад Ховд аймгийн Чандмань сумын 50 жилийн ой болсон. Тэгэхэд анх эхнэртэйгээ танилцаж байлаа. Тэр жил одоогийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөнгөж улсын аварга болчихоод анх удаа Чандмань сумын наадамд ирж оролцсон юм.Тэр наадамд ирсэн аавын найзын охин нь одоог хүртэл ханилж яваа эхнэр маань шүү дээ. Чандмань сумын наадмаар эхнэртэйгээ анх танилцсан минь одоо бодоход бэлгэшээлтэй сайхан санагддаг” хэмээн ярьсан байдаг.

С.Бямбацогт гишүүний гэргий Ц.Ганцэцэг нь Ховд аймагт нэр нөлөөтэй Цэндсүрэн гэдэг даргын охин бөгөөд хүмүүс мисс Ч.Мичидмаатай андуурмаар сайхан бүсгүй байдаг гэх юм билээ.
Дашрамд дуулгахад, хэдхэн жилийн өмнө хатагтай Ц.Ганцэцэг УИХ-ын гишүүн нөхрөөсөө 10 дахин илүү орлоготой хэмээгдэж байсан. Харин 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр С.Бямбацогт гишүүний жилийн орлого 1 тэрбум, гэр бүлийн гишүүдийн орлого 128 сая төгрөг хэмээн мэдэгдсэн байдаг.
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (4)