ХX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн хүү Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар. Харин С.Сүхбаатарын хүү нь Монголын рок попын содон үзэгдлүүдийн нэг С.Амараа.
Монголын урлагт зүтгэсэн зүтгэлтэй том гэр бүлийн үргэлжлэл болсон С.Амараа хүмүүст этгээд хувцаслалт, донжтой шилтэй дүр төрхөөрөө буудаг. Гэр бүлийн амьдрал зохиож охинтой болсон дуучин маань сүүлийн үед уран бүтээлийн түр завсарлага авч, хотын төвд хоёр ч караоке ажиллуулах болсон гэнэ шүү.
Бид нар бүгдийг сөнөөнө
Бид нар бүгдийг бүтээнэ...
хэмээн дуулдаг эрхэм дуучин маань караокегаа дотоод мэдрэмжийн илэрхийлэл болгон засаж тохижуулан,өөрийн “ертөнцөө бүтээсэн” гэнэ.
Тодруулбал, караоке нь монголын хаадын түүхийг харуулсан Эзэнт гүрэн, Маршал Х.Чойбалсан, Р.Чойном, О.Дашбалбар, Д.Нацагдорж, өвөө Ц.Сэвжид, аав С.Сүхбаатар зэрэг долоон өөр онцлогтой өрөөтэй аж. Эдгээр хүмүүс С.Амараагийн насан туршын бахархал, шүтэж дээдэлж явдаг хүмүүс нь гэнэ лээ. Тэглээ гээд тэрийгээ уушын газар байршуулж "доош" нь хийх нь харин хэр зохистой бол доо.
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (3)