“ТВ” коктейлийн сарнай гэддэг жүжигчин Н.Цэнд-Аюуш монголын кино урлагийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог. Өдгөө 30 насыг хол давсан ч гоонь бие явна. Үүндээ ч тэрбээр “Би ганц бие байгаадаа гутардаггүй, гунигладаггүй. Та нар минь байгаа болохоор би хэзээ ч ганцаардахгүй” хэмээн ойр дотныхоноо хэлдэг аж.
Н.Цэнд-Аюуш одоогоос таван жилийн өмнө нэгэн хэвлэлд “Би дурлаад удаж байна. Хайр дурлал маань бүтсэн гэсэн үг. Тиймээс удахгүй гэрлэж, маамуутай болох төлөвлөгөөтэй байгаа. Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг шиг Цэнд-Аюуш удахгүй гэрлэнэ дээ” гэж хэлж байсан. Харин өдгөө тэр гэрлээгүй л байна.
Эрчүүд түүнийг дүгнэхдээ харагдах байдлаасаа учиргүй хөөрхөн биш ч гэсэн цаанаа л нүдэнд дулаахан, зөөлөн, яриад суухад ухаалаг, өөрийн гэсэн бодолтой, үзэл бодолдоо үнэнч, тийм л эмэгтэй гэдэг юм билээ.
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (2)