“Үе үеийн цагдаа” нар хууль сурталчлав

Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд хамтран нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ сарын 7-14-ны өдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үйл ажиллагаа  Баянзүрх дүүрэгт Жуковын хөшөөний урд талбайд энэ сарын 7-нд, Баянгол дүүрэгт “Өргөө” кино театрын урд талбайд энэ сарын 8-нд зохион байгуулсан бол  Сүхбаатар дүүрэгт  Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Харин Чингэлтэй дүүрэгт  Эрх чөлөөний талбайд энэ сарын 11-нд, Хан-Уул дүүрэгт  Соёлын төвийн байрны урд талбайд энэ сарын 14-нд тус тус болох юм.

Өдөрлөгийн хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлахын зэрэгцээ хууль хяналтын байгууллагынхан үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж байна.

Хууль зүйн яам, харъяа  агентлагууд  болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх өдөрлөгийг хамтран зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: www.grandnews.mn

Б.Дэжид

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025