МАН-ын дарга М.Энхболдын бага охин Э.Хулан өчигдөр Шинэ Шангрила зочид буудалд сүр дуулиантай хуримлалаа. Хосууд хуримандаа 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөн ирлээ. Хуриманд монголын олны танил улс төр, бизнес, урлаг соёлын нэрт төлөөлөгч тэргүүтэй 600 зочид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн, урлаг соёлын томоохон төлөөлөгчид ая дуугаа өргөн, хуримыг хөгжөөлөө.
МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан өдгөө СХД-ийн НАМЭХ-ны даргын сонгуульт ажилтай бөгөөд, хотын томоохон дүүргүүдийн нэг болох СХД-ийн МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлж явна.
Б.Дэжид
Сэтгэгдэл (17)