Зохиолын дууны залуу од А.Түмэн-Өлзий хоёр сарын өмнө нярайлж, хөөрхөн охинтой болсон. Гэвч тэрбээр нярайлсан шинжгүй уран бүтээлийн ажилдаа оржээ. Мөн энд тэндэхийн найр хурим дээр ая дуугаа өргөж, “халтуураа” хийж гүйсээр. Урлагийн тайз гэдэг нэрээ таниулах гэж зүдэх атлаа нэг мартагдвал хайр найргүй арчиж хаядаг хатуу хойно арга ч үгүй биз.
А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нар ирэх сарын эхээр хамтран тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа. Тэд саяхан “Нандин” дуугаа дүрсжүүлсэн. Дуэт дуучид хоорондоо гэрлэх нь гэрлэж салж сарних нь сарниж байхад энэ хоёрын хослол харин үзэгчдийн дутагдсан орон зайг нөхөх нь байна шүү.
Б.Шархүүхэн
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)