Хаана ажиллах нь чухал биш, Юу хийж бүтээх нь чухал
Д.Болор

Тэр бол маш сайн менежер. Мэдээлэл технологийн салбарын 30 жилийн ажлын туршлага хийгээд аливаа ажлыг хийсэн шиг хийдэг чанар нь түүнийг тодорхойлоод өгчихдөг. Түүний ажилдаа ханддаг зарчим нь шударга, шинийг эрэлхийлэгч байх. Мөн хүнээ хөгжүүлж, ажилтнаа боддог сэтгэл нь...

МЭРГЭШСЭН “CEO”
Гүйцэтгэх захирал мэргэшинэ гэж юу гэсэн үг вэ хэмээн та гайхаж магад. Ажлыг яаж хийвэл өгөөжөө өгдөг, ажилтныг яаж удирдвал бүтээмж дээшилдгийг тэр арван хуруу шигээ мэднэ. Олонулсынхэмжээндамжилттайхэрэглэгдэжбайгаа удирдлагын арга туршлагыг байнга судлан удирдлагынбагийнхааэерэгнөлөөлөл ур чадварыг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа хандлага оролцоог сайн байлган хүнээ, байгууллагын соёлоо хөгжүүлэхийг чухалчилдаг. Чухам энэ л чанаруудын үрээр ихэнх удирдагчдын хувьд тэртээ хол сонсогдох бизнесийн арга хэрэгслүүдийг Монгол хөрсөн дээр буулгаж чадсан, жинхэнэ мэргэшсэн “CEO” билээ.
Зүгээр л цаасан дээр гоёмсгоор бичигдсэн “Service Excellence”,”Business Excellence”, “ISO”стандартууд; ажлын байрны соёлыг дээшлүүлэх “5S”, ажилтны оролцоос анаачлагыг дээшлүүлэх тасралтгүй сайжруулалтын “Kaizen систем”, багаар ажиллах чадавхийг нэмэгдүүлэх “Чанарын дугуйлан”, төлөвлөлт үнэлгээний “Балансжуулсан онооны карт”, манлайлах ур чадварын үнэлгээний “360 хэмийн арга”, Байгууллагын соёлын судалгаа зэрэг бизнесийн арга хэрэгслүүдийг Д.Болор захирал чадамгай эзэмшиж ажил хэрэгтээ үр нөлөөг гаргадаг нь хууль болсон гээд хэлчихэд нэг их буруутахгүй байх.

БОЛОРЫН ПРОФАЙЛ...
Тэрээр, найман хүүхэдтэй айлын том нь бөгөөд аав Доржнамжил нь төмөр замд насаараа ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хүн аж. Харин мэргэжлийн сонголт хийхэд эмээ нь их нөлөөлсөн гэдэг. Хүүхдүүддээ бага наснаас нь угсардаг зохион бүтээгч тоглоомууд, тухайн үеийн “Мастерок”,”Моделист конструктор”,”Юный техник” зэрэг техникийн сэтгүүлүүдийг тогтмол уншуулж, нисэх загвар, радио хийцийн дугуйлангуудад хичээллүүлдэг байсан зэргээс арван жилийн сургуульд сурч байхдаа л мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон хэвлүүхэн жаалхүү хожмоо ардчилсан Монголын алдар хүнд бүхий удирдагч, албан байгууллагууд үнэ хаян булаацалддаг үнэт “бүтээгдэхүүн” болохоо төсөөлөө ч үгүй биз ээ.
Мэргэжлийн чадвар хийгээд хувь хүний тууштай чанар нь юу бүтээж болдгийг түүний удирдаж байсан компаниудын амжилтаас харж болно. “Монголын Цахилгаан Холбоо” компанийн Техникийн ашиглалт хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан захирлаар 1996-2003 онд ажиллаж байхдаа тус компанийн техникийн ашиглалт үйлчилгээний үзүүлэлтүүдийг 3 жилийн дотор олон улсын түвшинд хүргэж, анх удаа хэрэглэгчийн үйлчилгээндээ Сингапур улсын үйлчилгээний харилцааны стандартуудыг нэвтрүүлж байжээ. Түүнчлэн 2003-2008 онд “Мобиком” корпорацийн борлуулалт үйлчилгээний “Ньютел” компанийг удирдан,Азийн Бүтээмжийн Байгууллагатай хамтран Сингапурын “Service Excellence” стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, Үйлчилгээний салбарын “загвар” компани болгож, мэдээлэл харилцаа холбооны худалдаа үйлчилгээний “ТЭДИ” төвийг санаачлан байгуулж, борлуулалтын сүлжээгээ 3 жилийн дотор 20 дахин нэмэгдүүлж бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ ойртуулж чадсанаар тэдний тоо олон дахин нэмэгдэх нэг чухал нөхцлийг бүрдүүлжээ.
Тэрээр 2006 оноос “Мобиком”корпорацийн удирдлагын багт Олон нийттэй харилцах албаны захирлаар давхар ажиллан“Компанийн нийгмийн хариуцлага”-ыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэллээ. “Үдийн цай” хөтөлбөрийг анх санаачлан 2006 онд Улаанбаатар хотын 12 дунд сургууль дээр хэрэгжүүлж, сургуульцэцэрлэгийн“Барилгынихзасварынажил”, “Мэдээллийнтехнологийнзагварсургууль”; БЗД-ийн 19 сургууль, Алтай, Сайншанд хотууд, Зүүнбаян, Замын-Үүд, Цогтцэций сумдын сургуулиудыг хамарсан “Цахим сургалт” зэрэг төслүүдийг санаачлан эхлүүлсэн нь өнөөдрийг хүртэл хэрэгжиж, үр өгөөжөө өгсөөр байна. Эндээс түүний хувь хүний мөн чанар бага ч болов цухуйх шиг. Бизнесмэн, удирдагч, менежер хэмээх албан тушаалынх нь цаана хүн мөн чанар, хүнлэг сэтгэл үнэртэж байгаа биз.
ҮГ, ҮЙЛДЛИЙН НЭГДЭЛ
2012 оноос “Скайтел”компанийг удирдаж эхэллээ. Амжилт авчирсан туршлага, мэдлэгтээ тулгуурлан компани дээрээ байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг хамарсан “Өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэн, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээ “Байгальорчин” хэмээн онцлон сонгон авч, үүнийгээ эрхэм зорилго, логондоо тусгасан байна.Сар болгоны ажлын эхний өдөркомпанийнхаа үүдэнд зогсоод ажилтан бүртэйгээ гар барин, амжилт хүсэн мэндчилж, улирал бүр ажилтнуудынхаа төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж, захидал тогтмол бичдэг нь баялаг бүтээж яваа залууст эрч хүч, урам зориг болдог нь гарцаагүй.
Монголхүмүүсийнбие биенээхүндэтгэжхайрладаггүй, хувиа хичээдэг, гадныхны олз болдог байдалд ихээхэн эмзэглэж, санаа зовж явдаг хэмээсэн ноён Д.Болор монгол залуус өөрсдөө мэдлэг чадвартай, эх орноо гэсэн өөриймсөг сэтгэлтэй, их түүх соёлоороо бахархаж байж ёс суртахуунтай, хөгжсөн нийгмийг хөгжүүлж чадна хэмээн үздэг. Алив бизнесийн амжилтын цаана хайр байдаг хэмээн нэгэнтээ УИХ-ын гишүүн, фенгшүй С.Ганбаатар тодорхойлсон. Д.Болор захирал чухамдаа хайр, чин сэтгэл сүлэлдсэн буянлаг сэтгэлээр бизнесийн ухаан, менежерийн чадвараа тэтгэн тэжээдэг нь түүнийг хүлээн зөвшөөрөгдсөн үнэт капитал болгож орхисон биз ээ.
Үг, үзэл бодол, үйлдлийн өчүүхэн ч зөрүүгүй ажиллаж амьдардаг учраас л Монголын шилдэг менежер, туршлагатай чадварлаг удирдагч Д.Болорын очсон газар бүр бүтээмж нэмэгдэж амжилтаар дүүрэн байдаг аж.
Г.Солонго
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)