“Баян-Өлгий 2015” Бага Олимпын - Удирдамж

“Баян-Өлгий  2015” Бага Олимпын Удирдамж 

                “Баян-Өлгий 2015” бага олимп “АЗДТ газар”- ын санаачилгаар Монгол Улсын  Эрүүл мэнд, Спортын яам, Баян-Өлгий  аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран Баян-Өлгий аймгийн төв  Өлгий хотод зохион байгуулах бөгөөд цаашид хоёр жил тутам явагдах уламжлалт спортын өргөн хүрээтэй  үйл ажиллагаа мөн болно.  

ЗОРИЛГО

Иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлагыг өрнүүлэх, авъяаслаг өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх,спортын ур чадварыг нь дээшлүүлэх, бие бялдрын боловсрол, соёлын төлөвшил хөгжлийг нь хөхүүлэн дэмжих, үндэсний спортын орхигдож буй төрлүүдийг сэргээн өвлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортын төрлийг түгээн дэлгэрүүлэх,спортоор манлайлагч баг, хамт олны амжилтыг бэхжүүлэх зорилгоор олон нийтийн оролцоо бүхий өргөн цар хүрээтэй  спортын арга хэмжээг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод  зохион байгуулахад энэхүү “Баян-Өлгий 2015” бага олимп зорилго оршино.

ЗОРИЛТ

Энэхүү спортын арга хэмжээний зорилгыг ханган хэрэгжүүлэхийн тулд        Баян-Өлгий аймгийн иргэдийг өргөнөөр татан оролцуулах, спортын хувцас хэрэглэлээр хангах,    уралдаан тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шилдэг тамирчдыг хөхиүлэн дэмжих, бусад  аймаг, сумдад үлгэр жишээ болохуйц, олон нийтийн спортын наадам болгох хүргэх зорилтуудыг биелүүлэхээр спортын холбоод, холбогдох мэргэжлийн байгууллага, багш дасгалжуулагч, шүүгчдийг ажиллуулна.

ХУГАЦАА

“Баян-Өлгий 2015” бага олимп Баян-Өлгий аймгийн төв -Өлгий хотод 2015 оны 9 дүгээр сарын 11-15 -ны хооронд 4 хоногт багтаан оролцогч баг, хамт олны дунд зохион байгуулна. Улаанбаатар хотноо волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн төрлөөр оюутнуудын дунд үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд хугацааг жичид нь товлон зарлана.

САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“ХӨГЖЛИЙН ЭРЧ” клуб

 ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

 ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР

СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОЛБООД

“ХӨГЖЛИЙН ЭРЧ” клуб

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

БОЛЗОЛ

 

 

1. ОРОЛЦОХ ТАМИРЧИД:

· Сум, баг тус бүрээс эрэгтэй 30, эмэгтэй 20 нийт 50 тамирчин оролцоно.

 

2. БИЧИГ БАРИМТ:                            

· Тэмцээнд оролцох тамирчин нь төлөөлж буй сум, багт оршин суудаг гэсэн албан ёсны бичиг баримт буюу иргэний үнэмлэхтэйгээр оролцоно.

3. ТАМИРЧДЫН МЭДҮҮЛЭГ:            

· Сум, багийн зүгээс тэмцээнд оролцох тамирчдын мэдээллийг 2015 оны 8 дугаар сарын 15-наас өмнө зохион байгуулах комисст гэж хаяглан биет болон электрон хэлбэрээр ирүүлнэ.Bek88421001@yahoo.com , 99414040, 88055858,94339900.

· Мэдүүлэгт - тамирчны мэдээллийг хавсралтан дахь маягтын дагуу бүрэн гүйцэд бөглөн ирүүлнэ/хавсралт № 1/.

4. БАГИЙН АНХААРАХ ЗҮЙЛС:

· Сум орон нутагтаа СПОРТЫН ИХ НААДМЫН үйл ажиллагааг сурталчилан таниулах, иргэдийн оролцоог хангах, мэдээ мэдээлэл түгээх ажлыг удирдан зохион байгуулах.

· Тамирчдын мэдээллийг цаг хугацаанд нь ирүүлэх.

· Спортын төрлүүдэд бүрэн оролцуулах.

· Зохион байгуулах комиссоос олгосон хувцас, хэрэглэлийг зориулалтын дагуу ашиглах.

· Тамирчдаа бэлтгэл сургуулилтанд хамруулах. Нийтийн биеийн тамирын 64 тоот дасгалыг сургалтын DVD ашиглан тамирчдаа сайн бэлтгэсэн байна. Энэ нь нээлтийн арга хэмжээний чухал хөтөлбөр болох бөгөөд багуудад оноо өгч, багийн оноонд нөлөөлнө. 

· Нэг тамирчныг 1-ээс илүүгүй төрөлд оролцуулах.

· Тамирчдаа уралдаан тэмцээний өмнө заавал бие халаалтанд оруулах, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх.

· СПОРТЫН ИХ НААДМЫН өдрүүдэд тамирчдын унаа, байр, хоолны асуудлыг бүрэн хариуцах.

· Спортын их наадмын өдрүүдэд баг тамирчдын сахилга бат, зохион байгуулалт, дэг журмын асуудлыг бүрэн хариуцах.

· Тэмцээний дүн болон аливаа маргаантай, зөрчилтэй асуудал гарвал шүүгчдийн комисс, зохион байгуулах комисс-д бичгээр мэдэгдэнэ.

4. ТАМИРЧДЫН АНХААРАХ ЗҮЙЛС:

· Сум, багаа төлөөлөн оролцож байгаа уралдаан тэмцээнд өөрийн боломжит хүч чадал, авъяас чадвараа дайчлан оролцох.

· Нэгдсэн зохион байгуулалттайгаар явагдаж байгаа уралдаан тэмцээн, арга хэмжээнд баг хамт олноо болон олон нийтийг хүндэтгэн оролцох, цаг баримтлах, хэв журмын зөрчил гаргахгүй байх.

· Аливаа маргаан, зөрчилтэй асуудал гарвал багийн ахлагчид өргөдөл гомдлоо бичгээр гаргана.

· Уралдаан тэмцээнд оролцохдоо иргэний үнэмлэх, бичиг баримтаа биедээ заавал авч явж байх.

· Уралдаан тэмцээнд оролцохдоо хувийн бэлтгэлээ сайн хангаж оролцох, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх.

· Тэмцээний үед согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тэмцээнээс шууд хасагдана.

· Зохион байгуулах комиссоос олгож байгаа хувцас хэрэглэлийг зориулалтын дагуу зөв хэрэглэх.

ХАНГАМЖ БА ЗАРДАЛ

· Спортын их наадамд оролцох сум багийн тамирчдыг заасан тоонд бэлтгэлийн хувцас, спортын хэрэглэлээр хангахаас гадна, тусгай өмсгөл шаардагддаг спортын төрөл болох жү-до гийн тамирчдыг хувцасаар хангана.

· Сум, багаас тамирчдыг зөөх тээврийн хэрэгслийн ирэх, буцах шатахууны зардлыг АЗДТГ хариуцах.

 

СПОРТЫН ИХ НААДАМЫН  НЭЭЛТ, ХААЛТ

· СПОРТЫН ИХ НААДАМЫН нээлт, хаалтын үйл ажиллагааг урлаг, спортын баярын цэнгүүн наадам болгон зохион байгуулна.

· Нээлт, хаалтын арга хэмжээнд сум, багууд олимпод оролцож байгаа тамирчдаа бүрэн оролцуулна.

· Сум багийн тамирчид өөрийн сум, багийн далбаа, нэр бүхий таних тэмдгийн дор хайрцаглан жагсаж, алдар гавъяа, спортын амжилт гаргасан шагнал, одон медалиа зүүж, баяр ёслолын байдалтайгаар оролцоно.

· хаалтын арга хэмжээнд бага спортын их наадмын үеэр гаргасан амжилт, ялалтынхаа медаль тэмдгийг зүүж, баг хамт олноороо оролцоно.

ШАЛГАРУУЛАЛТ

·         “Баян-Өлгий 2015” бага олимп нь спортын 11 төрөлд 26 баг,1456 тамирчин 4 өдрийн турш өрсөлдөнө. Волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн төрлөөр  үйл ажиллагаа Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдана.

·         Тэмцээний шүүгчид нь шударга шүүх тангараг өргөснөөр тэмцээнийг шүүх эрх нээгдэнэ.

·         Энэхүү уралдаан тэмцээнийг спортын мэргэжлийн шүүгчид тэмцээний төрөл тус бүр дээр урьдчилан бэлтгэсэн журмын дагуу шударга шүүж, эрч хүчтэй авъяастай, зохион байгуулалт сайтай хамт олныг тодруулан алдаршуулна.

·         Тэмцээний шүүгчдийн комисст бүх шүүгчид багтана. Шүүгчдийн комиссын даргаар спортын их наадмын  комиссын дарга ажиллах буюу шийдвэр гаргах дээд байгууллага нь спортын их наадмын зохион байгуулах комисс болно. Шүүгчдийн комиссыг тэмцээний ерөнхий шүүгч удирдан ажиллах ба нарийн бичгийн дарга туслахаар ажиллана.

·         Тэмцээний үед маргаантай, зөрчилтэй асуудал, өргөдөл гомдол ирвэл Ерөнхий шүүгч болон шүүгчдийн комисс өөрийн эрхийн хүрээндээ шуурхай шийдвэрлэнэ. Шийдвэрлэх боломжгүй нөхцөлд эцсийн шийдийг Спортын их наадмын комиссын дарга, комисс шийдвэрлэнэ.

·         Шалгарсан баг тамирчдыг олон нийтэд сурталчилан таниулах ажил хийгдэнэ.·          

 

ШАГНАЛТ БАЙР

·       Спортын 17 төрөл тус бүр I, II, III байрэзлэх бөгөөд байр тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын бэлэгтэй байна.

·       Багийн онооны нийлбэр дүнгээр I, II, III байрын оноо гаргаж шалгаруулна.

·       Шагналын медалийн үзүүлэлтийг спортыг төрөл тус бүрээр нь үзүүлбэл :     

 

БИЛЭГДЛИЙН БАМБАР

“Баян-Өлгий 2015” бага олимп өөрийн галт бамбараа асаах бөгөөд баг тамирчид төв талбайд бүрэн жагссаны дараагаар сум, баг  бүрийн төлөөлөл дамжуулан стадионыг тойруулан дамжуулж, бага олимпийн их бамбарыг асаах ёслол үйлдэн

БАГ ТАМИРЧИДЫН МЭДҮҮЛГИЙН ХҮЛЭЭН АВАХ

Хавсралтанд илгээсэн загварын дагуу баг тамирчид мэдүүлгээ үнэн зөв бөглөж ирүүлнэ.

1.     Алтай

2.     Алтанцөгц

3.     Баяннуур

4.     Бугат

5.     Булган

6.     Буянт

7.     Дэлүүн

8.     Ногооннуур

9.     Сагсай

10.   Толбо

11.   Улаанхус

12.   Цэнгэл

13.   Цагааннуур

14.   Өлгий сумын багууд(13 баг)

 

БАМБАР ХҮЛЭЭН АВАХ, ҮДЭН ГАРГАХ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВАХ, ҮДЭХ

· Спортын их наадмын бамбарын аялалыг сум орон нутаг, багуудын зохион байгуулах комиссуудтай хамтран зохион байгуулна.

· Бамбарыг тухайн сум, багийн шилдэг тамирчин хүлээн авч, дараагийн сумын шилдэг тамирчинд шилжүүлэн өгөх байдлаар бамбар тойрон аялна.

· Бамбарын тухайн сум багт хүндэтгэлтэйгээр тодорхой зааврын дагуу байршуулан хадгалж, дараагийн сум багт хүлээлгэн өгнө.Энэ үед сум, багийн иргэдийг өргөнөөр оролцуулах нь зүйтэй юм.

 

ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН

Их наадамд оролцох сум багууд 2015 оны 8 дугаар сарын 14-ны дотор     техникийн зөвлөгөөнөө хийж, зохион байгуулалтанд орж, тамирчдаа бэлтгэл     сургуулилтанд оруулсан байх шаардлагатай.

Техникийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, их наадамд оролцох тамирчдын мэдээллийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах комисст ирүүлсэн байна.

2015 оны 09 дүгээр сарын 11-ны өглөө 11.00 цагт "Баян-Өлгий 2015" бага олимпын  нэгдсэн техникийн зөвлөгөөн цугларалтанд бүх тамирчид ирсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025