
МҮОНТ гэж дарга тогтдоггүй цэрэгт ээлтэй газар байх шиг байгаа юм. Тэнд даргаар очсон хүн чөтгөр шуламаас ч дор ортлоо ад үзэгдэн хөөгдөх нь хэд болж буй билээ, харин цомхотгол хийж бол зүрхэлдэггүй шинжтэй. Аргагүй шүү дээ, хүний олноор жагсаал цуглаан хийгээд самарна гэж мэд. Ч.Даваабаяр хэмээх энэ бизнесмэн эр тус тв-д захирлаар ажиллаж олонд нүүрээ таниулсан. Уг дош нь бол ETV телевиз, Ноён зууч 1950 шүү дээ. Нөхөр тэндээс буцаж ирээд бизнесээ улам өргөжүүлж шарандаа ч гэх юмуу “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” уриатай томоохон төсөл амжилттай хэрэгжүүлэв.

Улс орон даяар хөдөө орон нутагт түүний ажил үйлс хүрж олон нийт баялаг бүтээгчдээ таньдаг болсон. Тойргоос нь сонгогдсон гишүүн нь тормолзож байгаад алга болохоос биш ганц эсгий таавчиг нааж, ааруул хурууд базаж фэйсбүүк дээрээ рекламдаад өгчихгүй байхад Ч.Даваабаярын энэ төсөлд сунаж мөргөх хүмүүс олон байна. Улс төрч биш ч УИХ гишүүн цаашлаад салбарын сайд нь хийгээгүйг энэ залуу чимээгүйхэн амжуулж үйл хөдлөлөөрөө тэднийг “шанаадав”. Ингэж ухамсрын шанаа өгөөд байхад ч ойлгохгүй, иргэдээ дэмжихгүй твиттер орчимд алиалж суугаа нөхдөд илүү чанга алганы амт хэрэгтэй байх л даа. Ямартай ч гараа сайн бол бараа сайн, үзэлцээд байгаарай, Ч.Даваабаяр аа!
Сэтгэгдэл (9)