МУГЖ, хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа залуустаа хандан уриалга гаргажээ.

Тэрбээр “Хөрст дэлхий хурдалж, хөвчийн улс өрсөлдөн, хөнжилдөө унтах завгүй хөгжил өөд тэмүүлж байхад, бид сэгсэрсэн будаа шиг толгой түрүүгээ олохгүй, хаашаа явахаа мэдэхгүй дэмий хүч үрэн цаг алдана. Ийм бөгөөс чиглэл зорилгоо нэг болгож хөгжлийн гольдролдоо өөрсдийнхөө чиг зорилго болон үнэт зүйлсээ хэт сулруулахгүйгээр цаашид ямар хөгжлийн зам мөрөөр горльдролд нь оруулах вэ гэдгийг бодож хөдлөх хэрэгтэй. Ямарваа зүйлийг зөнд нь хаяж цаг алдаж болмооргүй, гадны тусламж хүчин зүйлд найдалгүй, ямар нэг зүйлийг хүлээж суулгүй өөрсдийгөө ташуурдаж, өрөөлийг гүйцэе" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Ямартаа ч, дуучин бүсгүйнхээ хүссэнээр өөрсдийгөө ташуурдаж, салбар салбартаа амжилт гаргаарай, Залуусаа.
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (10)