Ганаа эрүүл мэндийн салбарт ажиллана

“Камертон” хамтлагийн дуучин  Э.Ган-Эрдэнэ эрүүл мэндийн салбарт ажиллахаар болжээ.  Тодруулбал, тэрбээр өдгөө 25 жилийн ойгоо тэмдэглэж буй “Монос” группэд “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээ хийж байгаа юм байна. Уг нэвтрүүлгээрээ эрүүл мэндийн салбарын ажлын “амт шим”-ийг үзэгчдэдээ “амсуулах” аж.

Дашрамд дуулгахад, дуучин залуу маань өнгөрсөн хавар нэгэн хэвлэлд үед “Одоо л  хайр гэдгийг амсаж байна” хэмээн ярьж шуугиан дэгдээсэн.  Тэгвэл түүний хайрын эзэн, “Жигүүр гранд”-ын өв залгамжлагч Б.Уянга хоёрхон сарын өмнө дуучин залууд хөөрхөн охин төрүүлж өгсөн. Охин өдгөө эрүүл саруул өсч бойжиж байгаа аж.

 

Б.Шархүүхэн

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025