Дэлгэцийн урлагт хөл тавьсан бүсгүйчүүд дундаас одоогоор хамгийн эрэлттэй жүжигчнээр Б.Баярмаа тодроод буй. Кино болгоны гол дүрд энэ бүсгүй шилэгдээд буй учраас тэр л дээ. Түүнийг үзэгчид “Ийм нэгэн дурлал”, “Хувь тавилангийн ээдрээ” теле сериал, “Мойлхон”, “Миний хайр” кинонуудаар нь андахгүй. Саяхан “Хуримын сюрприз” кинонд хэв маягаа эвдсэн бүсгүй стилиэ ч огцом өөрчилж.
Халимаг үс, богино шорттой гарч ирэн нүд хужирласан түүнийг даруухан Б.Баярмаа мөн үү гэж таньж ядан байв. Хэдийнэ гурван хүүхдийн ээж болсон бүсгүйг залуу насандаа чамгүй ихийг амжуулсан жинхэнэ super mom хэмээн хүмүүс ам сайтай байх юм билээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)