Цагтаа С.Сэрчмаа шиг хөөрхөн бүсгүй рок попын ертөнцөд байгаагүй гэдэг. Харчуудын хараа юуг булааж явсан хөөрхөн Сэлиг ямар айлын азтай хүү авч суух бол гэх таавар мэтийн зүйл ч хэвлэлээр бичигдэж байлаа шүү дээ.
“Казино” Л.Байгалийн хүү Тэмүүлэнтэй нэр холбогдож, Кроссын Нэмэхээтэй суухаа шахсан ч гэрлэж бараалаагүй хөөрхөн Сэли нэг л өдөр харьд бэрлэсэн нь одоогоос 6 жилийн өмнөх явдал. Өвөрмонголын бэлтэй харчуудын нэг Улаан хадны Баяраатай эхлүүлж, хөөрхөн Хураа охин төрүүлсэн ч хамтын амьдралдаа идээшиж чадаагүй хосууд удаа ч үгүй дуулиан шуугиантай салцгаасан. Ийн өрх толгойлсон ганц бие ээж болон үлдсэн С.Сэрчмаа нэг үеэ бодвол намба суусан ч гэлээ залуужаа юу. Үсээ сүлжсэн сэлтээс үзвэл хөөрхөн царай нь хаачихав, хараа булаахаар байна. Ингэхэд түүнд болзооны урилга, амрагийн романс байдаг л байлгүй, ийм сайхан залуу насыг ганцаар үднэ ч гэж нэг байхгүй шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)