Цахим хуудаснаа сайхан хүүхнүүдийн элдэв янзын зураг постолж олны анхаарлыг татдаг М.Зоригт гишүүн хууль батлахаасаа илүү сошиал ертөнцөд алдартай нэгэн. Анх нүцгэн хүүхнүүдийн, элдэв эротик зураг постолсоноор сошиал ертөнцийнхөний анхааралын төвд орж ирсэнээр “эротик” М.Зоригт нэртэй хүртэл болсон эр.
Хамгийн сүүлд л гэхэд “Даншигийн мисс”-ээр М.Баярмаа гэх бүсгүйг тодруулж, ирэх жил морь унасан сайхан бүсгүй шалгаруулж түрүүлсэнд нь 50 сая төгрөг өгөхөө амласан М.Зоригт дараагийнхаа сайхан бүсгүйг хайж явахдаа манай дуранд олзогдсон нь энэ. Унтсан ч, угаалгын өрөөнд орсон ч салж хагацдаггүй амин хайртай аппаратаа биенээсээ алхам ч холдуулдаггүй түүний үндсэн ажил, үндсэн хобби бол сайхан хүүхний зураг авах.
Нэг талаар нь энэ түүний амттай хобби, нөгөө талаар аятайхан пиарын өгөөш болдог бололтой юм. Хэрэв тэр зураг, тэр дундаа сайхан хүүхнүүдийн зураг дардаггүй бол “Гранд”-ын дуран авайд ч тэр бүр тороод байхгүй биз дээ.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (4)