Зааны тугал аавдаа хөөрхөн

Г.Өсөхбаяр аварга хаа ч явсан гэр бүлээрээ гоёдог нэгэн. Нэг охин, гурван хүүгийн аав болсон тэрбээр залуудаа юм юмыг амжуулсан төлөвлөлт сайтай нь гайхмаар. Аваргатай тунчиг адилхан энэ хүү бол Ө.Пэрэнлэй. Харья л гэвэл аав хэмээн хүмүүс шагших юм билээ. Гурван хүү нь аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн тул хөвгүүдээ зааны тугалууд гэж өхөөрддөг гэсэн шүү.

Аварга хөвгүүдээ бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нь хориод байдаггүй суурь хүмүүжилд нь ихэд анхаардаг гэнэ лээ. Энэ айлын нарангэрэлт ганц охин томоо бүсгүй болж олны харцыг булаах болов. Бөхийн удам бүсгүй хүнээ дагадаг гэдэг тул аваргын охинд хадаг тавихаар сэтгэж буй тооцоотой гэр бүл нэгээр тогтохгүй байх шүү. Аваргын гэр бүл бөөнөөрөө явахаар талбай эзлээд сүр бараатай гэж жигтэйхэн.

Харин энэ дунд нэг турьхан бүсгүй гунхах нь энэ айлын эзэгтэй. Төрөлтийн дараах өөрчлөлтөөс огтхон ч эмээдэггүй олон хүүхэдтэй болох хүслээ хаа ч илэрхийлдэг Б.Нарантуяаг ер нь мяраалаг байхад нь харсан хүн үгүй. Халамжтай ханьтай сэтгэл тэнүүн хүүхдээ тээж төрүүлбэл ийм гуалиг байдаг байх нь. 

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    saikhan nudend dulaahan humuus bna
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин
    halamjtai bj amjsan yumu daa Bainga l beltgel geed yavchihdag ih gantsaarddag bsn geed neg yariltslagig ni unshij bsn. gehdee odoo bayajaad saihan amidraltai, huuhduud ni garaas garaad zaluuginhaasaa iluu az jargaltai bson yum shig haragddag yum. uneheer miss huuhen shu avragin ehner.
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025