Яагаад ч юм улс төрд намхан хүн амжилт гаргадаг гэсэн ойлголт бүр дэлхийн жишигт түгээмэл. Даруй 1 метр 78 см-ийн өндөртэй Н.Батцэрэг шиг галбиртай хүн ер нь ирээдүйд ерөнхийлөгч болох юм болов уу даа? Уг нь түүнийг Н.Энхбаярын талын хүн гэж ойлгож байсан ч нэг л өдөр М.Энхсайхан, М.Сономпил нартай нийлж “Эрх мэдлээ Н.Энхбаярын ялаар солихгүй” хэмээн бүлэг дотроо маргаж удирдагчаа золигт гаргасан.
За энэ ч яахав. Улс төрд найз, тэр бүү хэл ураг төрлийн холбоо хэлхээ ч нандигнахад хэцүү. Ямартай ч улс төрд багагүй чигч шулуун явж орон зайгаа тэлж буй энэ эрхэм хүүхдүүдээ бүгдийг нь улсын сургууль төгсгөсөн “ард” сэтгэлгээтэн. Дөрвөн хүүгийн аав, нэр нь хүртэл “цэрэг” оролцсон болохоор хатуу хүн мэт мэдрэмж төрүүлнэ. Парламентын гишүүд үс гэзгээрээ ч юмуу, өмд гутлаараа ч юмуу зиндаагаа тогтоох гэж оролддогт Н.Батцэрэг төдий л таашаалтай хандаж ирээгүй.
Харин энэ удаад LV бүсийг малгайтайгаа хослуулан зүүж бүсгүйчүүдийг хүртэл атаархуулж орхив. Удирдагчаа золин барин улс төрд яваагийнх хонжоотой, хоол дүүрэн тавгатай хүний доор орохгүй явах хэрэгтэй л дээ. Ингээд харахад түүнийг хэн дундаж амьдралтай гэх юм бэ? Хувцасаар нь угтаж ухаанаар нь үддэг цагт имиж ийм чухал.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)