Авилгатай тэмцэх газрын ажил нэг хэсэг зурагтаар гарч эндхийн албан хаагчид муухан царай муутай хөтлөгчөөс илүү зүсээ олонд таниулсан гэж байгаа. Энэ үед танигдсан хүн бол Ч.Өнөрбаяр. Хөөрхий, муу эксийг “оймсдох” үед шар хүний өмнөөс хар хүн гэгчээр мань эр л эгзэгтэй мэдэгдэл хийж олны хараалыг идэж байв. Шувууны бага нь жиргэх ёстой ч байсан юмуу чөтгөр бүү мэд. Хүнд хэцүү ажлыг нүдээ ч цавчилгүй,
огтхон ч сандарч мэгдэлгүй нүүр хагарсан янзтай хийсэн тэрбээр нэгдүгээр хүний нүдэнд торсон байх. Одоо Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх шүү дээ. Хүний юм хөөрхөн харагдана гэгчээр нүдэнд дулаахан ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх болж. Угаас хүн болгон эерэг дүрд тоглох гэж хичээж байгаа үед эсрэг дүрд үзээд алдах гэмгүй л дээ. Харин түүн шиг сайн байж чадахгүй бол юун ажлын санал авах халагдаад долоон уулын цаагуур далд орно гэж мэд. Сур сур, Ч.Өнөрбаяраас бас дахин сур.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)