Нарлаг зуны зугаатай өдрүүд ард хоцорч, энхрий үрс эрдэм номдоо шамдах 9 сарын 1 боллоо. Шинэ цагийн монголчууд бэл нүнжгээ уралдуулж, зиндаархах бас нэг зүйлтэй болсон нь ерөнхий боловсролын хувийн сургуулиуд. Үрсийнхээ төлөө амиа ч хайрлахгүй эцэг эхчүүд боломжтой л бол хэдэн саяын үнэтэй хувийн сургуулиудад хүүхдүүдээ өгч, эрдэм боловсролд нь ихээхэн анхаарах болсон.
Төлбөр нь 20 саяар яригдах Олон улсын дунд сургууль, 15 саяар яригдах Америк сургууль, араас нь “Хобби”, “Орчлон”, “Эрэл”, “Сант” гээд үнэтэй бөгөөд чанартай сургуулиуд ар араасаа жагсаж байна. Эд бүгдийн эзэд нь бүгд хөрөнгө мөнгөтэйгээс гадна эрх мэдэл, нэр алдартай эрхмүүд байдаг.
Тухайлбал, Америк сургууль “Монгол шуудан”-гийн хэмээх экс гишүүн Д.Зоригтынх, Орчлон MCS-ийн Ж.Оджаргалынх, “Эрэл” экс гишүүн Б.Эрдэнэбатынх, “Сант” Зургаанжин хэмээх эрхмийн, “Хобби” ах дүү гурван Гал, Дөл, Цогийн Галынх нь гэргий хөгжим судлаач Д.Оюунцэцэг хэмээх эрхэмсэг хатагтайнх гээд урсаж өгнө. Араас нь “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтай Британи сургууль байгуулахаар Зайсанд барилга байшингаа бариад эхэлсэн билээ. Аргагүй сургуулийн бизнес ашигтай байдаг биз.
Сэтгэгдэл (4)