Дээр үедээ л үсээ ургуулдаг С.Жавхлан, үснийхээ үзүүрээр сэрэл хөдөлгөдөг Д.Намсрайноров шиг аатай байсан Х.Үнэнхүү гавьяат аль хэдийнэ мартагдсан дууль болж. Ямар тоо томшгүй телевизийн сувагтай, твиттер фэйсбүүктэй үед төрөн гарсан биш, арга ч үгүй байх. Аль л шилдэг дуучид нь технологи хөгжөөгүй үед тодроод алга ташилт, магтаалын амтыг мэдрэлгүй тайзнаас буусан нь цаг хугацааны золиос юм уу даа. Эрхэм гавьяат ийм нэг энхрий охинтойг хүмүүс зүс мэднэ. Дуурийн театраас салдаггүй энэ бяцхан авхай хааяа нэг гадны дуучны дууг “коверлоно”. “Найрамдал” төвийн улаан фанат тэрбээр зуслангийн нээлт хаалтанд тайзнаа төгөлдөр хуур “уйлуулна” гэж мэд.
Тэр утгаараа үеийнхэн дундаа фэйсбүүкт багагүй нөлөөтэй охинд нэг л сул тал бий нь үерхэлд одтой. Үеийн хөвгүүдээ туршдаг юм уу, түншдэг юмуу олон нийтийн өмнө ил цагаахан хостой болсноо зарлах ч хэсэг хугацааны дараа больсон байдаг. Одооны дэрс шиг охидын хажууд харахад харц дүүрэн, намбалаг, өхөөрдөм атлаа буурьтай ч юм шиг санагдах. Үзүүр нь олддоггүй утас шиг энэ охиныг үеийнхэн нь хачирхан шохоорхдог нь ийм учиртай. Х.Үнэнхүү гавьяат ч энхрий охиноо хадамд гаргах цаг ойртон буйг санан санан гэгэлзэж суугаа биз. Ёстой л сүүдэр цармын цэцэг гэмээр охин үртэй байх хэцүү шүү, аавуудад.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (18)