
Эр хүн байх ер нь бүсгүй хүн болж төрөхөөс хэд дахин хэцүү байх шүү. Хөөрхий, Дашкаг залууд нь хүүхнүүд хичнээн их гоочилдог байлаа. “Үсээ угаадаггүй юм уу хаашаа юм. Хажууд нь ... хамаагүй гоё залуу” гээд л. Мань эр ёстой гудийхгүй тайзан дээр маналзуулна. Сайхан ч дуулна, намуухан уянгалаг хоолой нь гадаад үзэмжийнх нь цагаатгал. Тэгвэл нөгөө гоочлуулдаг Б.Дашдондог насжих тусам үеийн “өвөө” нар дундаа царайлагт орох болж. Харин нөгөө залуудаа охидыг уйлуулж явсан харчууд утгаараа “дэлбэ” явсан.
Тэр гүзээ, халзан толгой, галбиргүй бие, малигар нүүрийг нь хараад охид ийм залууд дурлаж явсандаа ичээд байгаа юм шиг ээ. Улаан, ногоон шар үстэй залуус моод болж байхад цор ганцаараа унаган “тослог” үстэйгээ явсны шагналд ийм гялалзсан эрүүл халимагтай халзрах зовлонгоос ангид малилзаж сууна шүү дээ. Нөгөө миалаад байсан бүсгүйчүүд нь одоо “Дашка гуай” гээд санаатай, санамсаргүй шүргэчих гээд л байна билээ. Эр хүн ер нь нэг бол залуудаа, эсвэл нас тогтохын аль нэгэнд аятайхан харагддаг байх нь байна шүү. Харин насаараа цэмбийж байгаа нь өөртөө арчаатай, хөдөлмөрч эрийн шинж.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)