Хориннэгдүгээр зуун бол шоу тайзны эрин гэж байгаа. Өөрөөр хэлбэл та өөрийгөө, ажлаа, бизнесээ бүр их хуцвал бие хаагаа хүртэл бусдад үзүүлж, харуулж, үлгэрлэж сурталчлахгүй л бол аль аль нь явахгүй ээ гэсэн үг. Учир нь энэ зууны хүн төрөлхтөн мэдээллийн асар их бөөгнөрөл, дарамтан дор амьдарч буй. Ялангуяа тайзны одуудад энэ дүрэм мааш чухал гэж байгаа. Цаг үеийн ийм сүүдэр дунд хэт даруухнаасаа болоод ч юм уу, эсвэл өөрийгөө олонд таниулж, үзүүлж харуулах зорилгогүйгээсээ ч тэр үү, миссийн титэмтэй хэрнээ мартагдчихсан охид их байх. Чухам тэдний нэг нь Б.Нарантуяа гэх энэ бүсгүй. Ёстой нүд, чих сортоотой бид тулдаа л түүнийг олж харж, олж таньсан гэх үү дээ. Угтаа бол Б.Нарантуяа сайхан бүсгүйн тухайд бас ч гэж зузаан намтартай нэгэн. “Оюутан мисс”-ийн Мөнгөн эрдэнэ, “Miss Mongolia 2012” наадмын дэд мисс, Солонгост жил бүр зохиогддог “World Miss University-2012” 25дахь удаагийн тэмцээний Энх тайвны илч өргөмжлөлийн эзэн.
Өөрөөр хэлбэл эх орноо олон сайхан бүсгүйн хувьд хилийн чанадад төлөөлсөн гэсэн үг. Шилмэл загварын ордны загвар өмсөгч гэх тодотгол ч бий. Болоогүй спорт хөөдөг. “Уурхайчин” багаас лигт тоглодог байсан гэж байгаа. Гэвч тэр мартагдах шахжээ. Шалтгаан нь төрийн алба бололтой юм билээ. ШУТИС-ийг уул уурхайн менежментээр дүүргэсэн тэрээр Ашигт малтмалын газар ажилладаг гэсэн. Төрийн албанд миссийн титэмтэй бүсгүй ажилладаг гэхээр тэрүүхэндээ соньхон юм гээч. Мисс, моделиуд ихэвчлэн орчуулагч, нарийн бичих, онгоцны үйлчлэгч гээд хөнгөн шингэн, хөнгөмсөг хүүхэнлэг мэргэжил сонгодог бол мань эр уурхайчны мэргэжил сонгосон нь магад түүний эршүүд, хайнгынх юм болов. Ер тиймдээ л мартагдсан дууль болсон биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)