Г.Тунгалагийн тамга хөзөр

Загварын ертөнцийг атгадаг хэдхээн гарын тоонд “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал Г.Тунгалаг зүй ёсоор багтана. Чадварлаг дизайнерууд эднийхээс л төрж, гадна дотны тэмцээнийг өнгөлдөг учраас тэр. Г.Тунгалагт өөр нэг том хөзөр байдаг нь түүний охин. Ихэвчлэн загасчны морь усгүй гэгчээр чадварлаг мэргэжилтний залгамжлагчаар хар элгийн хүн тодордог бол Г.Тунгалаг охиндоо албаа өгөөд хэзээ л бол хэзээ гар газар, хөл хөсөр суух хүн. Охин Э.Энхчимэг нь сургуулийнхаа хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхимийн эрхлэгч төдийгүй дэд профессор цолтой ТОМ ГАР. Түүнийг чадварлаг ээжийн охин болохоор ч тэр үү, эсвэл ээж нь сургуулийн захирал учраас ч юм уу, өөрөө юу ч хийхгүй хүн зараад бусдын оёсныг нэр дээрээ бүртгүүлдэг гэх.

Нөгөө хоттой мал нь үхэхээр ядуу хамаатныхаа малаар нөхөж тоолуулдаг шиг юм ярих улсын явган яриа юмдаг уу даа. Бодит байдал тун өөр. Охин багаасаа оёж шидэх, зурах сонирхолтой байж. Дээр нь өвөөгийн гялбаа охинд бий. Авьяас, амбиц нь ихэднэ үү л гэхээс багадаагүй Г.Тунгалаг захирлын аав архитектурч хүн байсан бөгөөд өвөөгөө Политехнкийн дээд сургуульд багшилдаг байх үеэс бяцхан М.Энхчимэг оюутнуудтай нь хамт хичээлд суудаг, хар зураг зурдаг байсан гэдэг. Тэр мөчөөс л Э.Энхчимэгийн хувцас урлалын ертөнцөд түүхээ бүтээх он цаг эхэлж. Бүсгүйн үнэн түүхийг мэдэхгүй хүмүүс хээнцэр байдлаас нь болоод хөх зүү хөндлөн барьж үзээгүй, хүний хөдөлмөр мөлжигч гээд цоллочих шахна. Гэвчиг хүн тэр бүр харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг дээ.  

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • s
    энэ хэнд хэрэгтэй мэдээлэл вэ хаха
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • ЗОЛОО
    ТЭНЭГ АВГАЙГИЙН ТЭНЭГ ХҮҮХЭН
    2015 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Өвөө гомбо нь чимгээг төрөх үед л лав багш байгаагүйг сайн мэднэ. Харин нь дээрэлхүү зантай онцгүй хүн байсан . Захиалгаар бичүүлжээ
    2015 оны 07 сарын 24 | Хариулах
  • d
    yu ve harin ch urlakh erdemees gants ch hun gadaad yavlaa gej sonsoj bgaagauin bn.. Ene huuhen chin l ali divaan garigt gants hoer iishee tisshee yavsanaa buh yuman deer l toti shig davtad yaridgiin bnlee..zagvariig harsan estoi copy pasty designer bnlee shde.. ter humuuses huuldag ni bugdiin l nuden der il bhad arai l dendee magtah yumaa icheehcee setguulch ene huuhen hoeroo
    2015 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зоч
    Энэ одоо хэн бэ бичих юм нь олдохгуй болохоор хаа хамаагуй юм тавих юм
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
  • poh
    yamriig ni yamar sain meddegin yamarch suraggui baij zahialgar iimerhuu yum bichuulj yavahaa boliochee Chimgee
    2015 оны 07 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025