Эрүүл мэндийн салбар уг нь хамгийн тогтуун дөлгөөн байж байж ядаж хэдэн эмч нар нь сэтгэл төвшин өвчтнөө үзэж хэрэглэгчид ч тайван байх бус уу. Гэтэл хэзээний энэ салбар, салбарын яам бусдыгаа бодвол зөрчил тэмцэл ихтэй байсаар ирсэн. Эмч нар цагаан халаад намируулан намс намс алхдаг шигээ даруухан биш хүмүүс үү гэхээр үгүй. Харин салбарын бус хүн энэ яаманд өндөр суудалд залрахаар л маргаан үүсээд байдаг байх нь. Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба ажиллаж буй. Мэдээж шинэ сайд өөрийн баг командаа бүрдүүлэх тул зүв зүгээр ажлаа явуулж байсан дэд сайд тайзнаас буусан.
“Элэгний” хэмээн олонд нэршсэн Ж.Амарсанаа нэгэнт дэд сайд болсных элэгний С вирусийн эм, эмчилгээний чиглэлээр тууштай ажиллаад үр дүнг нь үздэгийн даваан дээр суудлаас буув. Харин шинэ сайд өмнөхөө үгүйсгэн эмийг худалдаанд гаргасны алга ташилтыг өөр дээрээ хүртэх талаас олон талтай хандлага төлөвшүүлэх болж. Ер нь тэгээд хийсэн эзэн нь сэрүүн тунгалаг байхад нүдээ цавчихгүй хүний юмаар хүүдгэнэх хүмүүс олон. Тэр том сайд, урд нь сайд байж үзсэн луухгар хүн энэ мэт жижигхээн зүйлээс таашаал авч өөртөө сэтэр нэмнэ гэдэг сонин ч юм шиг. Ямартай ч Амарааг албаа өгсөн ч салбарынхан нь үгүйлсээр байгаа сурагтай. Эзэн нь үгүй ч үйлс нь мөнх үлддэг хорвоо доо. Амараа хүү дараагийн алхмаа бодоод л яваа байх. Олон ажил боломжоороо хийж л явахад өөртөө зөв дөө, Амараа минь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)