
Анагаах болон гоо сайхны ид шид олонтой халгайг бидний өвөг дээдэс өргөнөөр ашигладаг байсан ч албажиж, шинжлэх ухааны түвшинд хүрсэн тохиолдол олон биш. Харин “Эко бьюти” салоныг үндэслэн байгуулагч Д.Оюунжаргал халгайг судалж, шинжилснээр салоны хэрэглээнд нэвтрүүлсэн нь хэдийнэ тус салоны нэрийн хуудас, алдартай брэнд болжээ. Үс унах, халзрах асуудал орчин үед газар авч, нэг ёсондоо иргэншлийн “шүдний өвчин” болоод байгаа.
“Эко бьюти” салон халгайгаас гадна шар тос, чөдөр өвс зэрэг бусад органик бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар халзарсан хуйхан дээр хүртэл үс ургуулдаг ид шидэт халгайн курс эмчилгээтэй. Их хотынхон хэдийнэ энэ үйлчилгээний амтанд орж, ялангуяа халгай шинээрээ байх хавар, зуны улиралд оочер дугаар үүсгэх болсон аж. Халгайн эмчилгээнээс гадна бусад үс арчилгаа, шинэлэг үйлчилгээнүүдээр үргэлж цэсээ нэмж байдаг “Эко бьюти” салон үүсгэн байгуулагдаад 6 дахь жилийнхээ нүүр үзэж байгаа бөгөөд энэ удаад 3 дахь салбараа Маршал Таунд нээлээ. Нээлтийн үеэр тус салоны үнэнч үйлчлүүлэгчид болох АЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар хүрэлцэн ирж, хотхоны оршин суугчдад ая дуугаар бэлэг барьсан юм.











Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (12)