Тайзан дээр үргэлж гомо, эмэгтэйлэг эрийн дүрд хувирч орхидог жүжигчин Эрхэмээ амьдрал дээр ийм аав, ийм нөхөр. Жүжигчин бүсгүйтэй нэр холбогдон нэг нэр хоёр хоч зүүсэн ч тэр шуугианыг эдний гэр бүл амьдралаараа няцаасан. Залуу хүн гэхэд уламжлалаа дээдэлдэг “настай” стильтэй гэмээр наадам, цагаан сарыг ёслол төгөлдөр хийх нь бий. Энэ жилийн наадмаар мөн уламжлалаа дагав. Нуруулаг аралтай Эрхэмээд монгол дээл хэзээний сайхан зохидог. Гэр бүлээрээ наадмын талбайг эзэгнэхээр сүр дуулиантай явж буй харагдсан шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)