“Намайг дуулж эхэлснээс хойш залуус ардын дууг сонирхдог болсон” гэж ам бардам ярьдаг хүн бол Ардын дууч Д.Бурмаа. МУИС-ийн Ардын урлаг судлалын салбарыг урлаг судлаач шүүмжлэгч мэргэжлээр төгссөн тэрбээр СУИС-ийн уртын дууны ангийг мөн дүүргэсэн. Бөх залуутай л сууна гэж ярьдаг бүсгүй тэр хүслээ биелүүлж чадсан.
Нөхрөө аймгийн арслан цолтой байхад нь гэрлэсэн гэдэг. Сайхан залуутай суусандаа ихэд сэтгэл хангалуун байдаг гэж ярьдаг энэ бүсгүйд ер нь сэтгэл хангалуун бус зүйл байдаггүй гэмээр. Нэг үе дуучин Болдбаатартай нэг гэрт амьдарч байсан, улс төрийн нөлөө бүхий хүний амраг хонгор гэх жиг жуг яриа гарсан ч бүсгүй гандан буурахгүй сайхан амьдарч байгаагаа зарласаар ирсэн. Зориг, тэвчээр тууштай зүтгэл байхад бүсгүй хүнд ч хийж чадах зүйл олон байх нь байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (26)