Гранд педиа: Энхтөгсийн Оюунболд

Б.Бат-Эрдэнэ аваргын хүү мөн үү?

Үндэсний их баяр наадмын үндэсний хэмжээний дуулиан бол шинэхэн цолтон төрөх явдал билээ. Энэ жилийн онцгой хүн яах аргагүй Э.Оюунболд байлаа. Дэндүү зоргоороо, хорьж болдоггүй 22-хон насны ааг, бяр амтагдан үнэн хүчийг үзүүлэн барилдаж тэр ах нараа хол хаян түрүүллээ. “Яг л ХАЛК” хэмээн түүнийг өхөөрдөх ч царай төрх нь хүүхдээрээ нэгэн болох нь илэрхий.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын бахархал Б.Бат-Эрдэнэ аварга төрийн түшээ болсноос хойш нутаг нугийнхан нь шинэ од төрөх мөч хүртэл итгэл, хүлээлт дүүрэн байсан биз ээ. Улсын цолтой бөх олонтой Увсын хүчтэнийг өвдөг шороодуулна гэж тэр мөч ирэх хүртэл хэнд ч бодох зориг байсангүй. Битүү морь гэдэг шиг гэнэт дебют хийн гарч ирсэн шинэхэн арслан чухам хэн болохыг та бүхэнд сонирхуулж байна.

Аваргын нутгийн аархуу хүү

Түүний аав Дашдоржийн Энхтөгс аймгийн начин цолтой хүн. Аавынх нь ах бас аймгийн начин цолтой бөх байсан аж. Д.Энхтөгс бөх хүн тул хүүгээ бөх болгоно гэж бодож шийдэж. Гэхдээ бөхөөс гадна өөр давхар мэргэжилтэй болгох хүсэл бас байлаа.

Ирээдүйн од маань 1993 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Энхтөгсийн том хүү болон төрсөн. Дороо 1 эмэгтэй дүүтэй. Аав нь Өмнөдэлгэр сумын уугуул, ээж нь Цэнхэрмандал сумын уугуул, Өмнөдэлгэр сумын харъяат. Аав нь нэгдлийн адуу малладаг морь уядаг уургач хүн байсан тул бяцхан хүү багаасаа моринд эрэмгий өсчээ.

Э.Оюунболд хүүхэд байхаасаа сумын наадмын Өсвөрийн хүүхдийн барилдаанд байнга барилддаг аз таарвал 1 давдаг ч оролдлоготой шантардаггүй хүү байв. 2006 онд хотод орж ирснийхээ дараа хүү бэлтгэл сургуулилт хийлгүйгээр шууд "Аваргын гараа" барилдаанд барилддаг болсон аж. 2007 оноос эхэлж 13 настайдаа Монгол улсын начин Адъяахүү багш дээр очиж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж бөх болох гараагаа эхэлсэн гэдэг. Тэр үеэс бэлтгэл сургуулилт ингэж хийдэг юм байна гэдгийг ойлгосон талаар залуу хожим хуучилсан байдаг.

Хүү 2006 онд анх хотод орж ирсэн үеэс  бөх үзэх дуртай байжээ. Бүр хичээл хийх ямар ч сонирхолгүй болтлоо бөхөд дурласан нь түүний амьдралын өөрчлөлтийн эхлэл.

Сүүлдээ байж сууж чадахаа байгаад сургуульд сургах гэсэн аав ээжийнхээ хүсэлтийг нь ашиглаад хот орж бөх үзэхийн тулд аав ээж хоёртоо, би хотод очвол хичээлээ сайн хийгээд сонгонд явна гэж худлаа хэлэн 2006 онд хотод ирээд 84-р сургуулийн 6-р ангид орсон байна. 8-р ангиасаа хойш хичээл хийхээ больсон. 9-р ангид орсон жилээ хичээлдээ явахаас дургүй хүрээд хичээлдээ явахаа байсан хэргийн эзэн маань бүтэн жил болоход хичээлдээ ердөө л 14 хоног суусан байсан гэдэг.

Тэр үед бөхөөр л хичээллэж барилдах явдал бүрэн эзэмдчихсэн учраас аав ээж хоёрынхоо мөрөөдөж байснаас зөрөөд шууд хичээлээ хаяад бөх рүү орсон гэдэг. Чухам хаа хүрч хэр амжилт гаргахаа тооцоолоогүй ч зөн совиндоо хөтлөгдөн хийх алхам амжилтанд хүрсэн тохиолдол цөөнгүй. Хүү зөн мэдрэмжээ дагажээ.

Амжилтын марафон

Түүнийг бөх сонирхогчид 20 насандаа Монгол улсын харцага цол хүртэхэд сониучирхан харах болсон. Харин амжилтын гараа нь тэрнээс ч өмнө тасралтгүй үргэлжилж байсан байна.

Э.Оюунболд 2010 онд чөлөөт бөхийн улсын өсвөрийн аваргад түрүүлж Узбект болсон хүүхэд залуучуудын анхдугаар олимпийн эрхийн тэмцээнд оролцоод Сингапурт болох эрхийн төлөө барилдаж хүрэл медаль хүртэж. Сингапур улсад эх орноо төлөөлөн олимпийн дэвжээнээ туг барьж гарсан хүн Э.Оюунболд байлаа. Бас л онцгой завшаан. Харин хувийн амжилтын хувьд тухайн үед 5-р байранд орсон. Элсний чөлөөт бөхийн барилдаанд олимиос хүрэл медаль хүртсэн нь залуу хүүд урам зориг өгчээ.

2011 оны хавар бөхийн өргөөнд Хэнтий аймгаас төрж гарсан аваргуудын нэрэмжит АЦЦБЗБ-ын барилдаанд 5 даваад 6-гийн даваанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын а.а Мөнгөнд унасан.

2012 онд Хэнтий аймгийнхаа наадамд 19 настай хүүхэд очоод 8 давж түрүүлээд аймгийн арслан цол хүртсэнээр тэр анхаарлын төвд орж ирэв.

Дурлалд яарсан нь:

Харцага цолонд хүрсэн ч Э.Оюунболд овойж оцойтол их бэлгэнд дарагдсангүй. Тухайн үед зөвлөл нь мартсан ч юмуу эсвэл яасан юм бүү мэд. Харин аварга болсны дараа тэрбээр бэлэг хадаг, мөнгө, байранд ёстой дарагдах шиг болов. Тэр хэрээрээ олны анхаарлыг татаж тэр дундаа цэл залуухан арслан охидын нүдэнд торж эхэлж байна. Гэвч тэр аль эрт найз охинтой, бүр хамт амьдарч байсан.

ЭМШУИС-д сурдаг нүдэнд дулаахан бүсгүй ирээдүйн арслангийн хоол хошыг бэлдэн гэрээсээ хол байхад нь түшиг тулгуур болсоор өдий хүрчээ. Залуу хосууд хамтдаа байр хөлслөн саяхныг хүртэл амьдарч байж. Харин одоо шинэ байртай болсон. Бүр нэг биш хоёр шүү. Сэтгэл байхад ер нь бүх юм болно, бүтнэ. Гагцхүү зорилгынхоо төлөө тууштай урагшлах нь чухал. Арслан цолонд 22 насандаа хүрсэн тэрбээр аль хэдийнэ аав болсон өрхийн тэргүүн. Залуу насанд юм юм амжуулсан хүн дээ.

Скандал:

Мэдээж түүнийг сенсааци дагав. “Б.Бат-Эрдэнэ аваргын нууц хүү, тиймдээ л ийм мундаг чадалтай байхгүй юу. Дээр нь сургуульд нь сурдаг юм билээ” гэж жиг жуг хийж эхлэв. Ёстой нөгөө ардын хүү түрүүлж болдоггүй наадам гэдэг шиг л. Цэцэг шиг сайхан охидтой аваргад үнэхээр энд тэнд нуусан хүү байдаг эсэхийг таашгүй. Гэхдээ Э.Оюунболд биш гэдгийг хүмүүс олон талаар батлах болов. Шинэхэн арслан иртэй байна, бяртай байна. Тэр хийж чадлаа. Гэнэт тодорсон од маань 22 насандаа багагүй зузаан намтараа бүтээж амжжээ. Түүний Үндэсний бөхийн дэвжээнд хийх тэсрэлт, скандал дөнгөж одоо л утгаараа эхэлж байна. Харин бид харах л үлдлээ.

У.Цахирмаа

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    нил эгдүү
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин
    zarim negen hudlaa medeellee zasaarai
    2015 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Батсуурь шиг болж болохгүй шүү амжилт арслан Оюунболдоо
    2015 оны 08 сарын 05 | Хариулах
  • dddd
    нүүрний хэлбэр нүдний харц хамар уруул анатомийн хувьд адил зүйл их байна
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Худлаа цуурхал юм байна. Аваргыг дагаж гүйгээд байхаар нв бараг үнэмшсэн шүү. Амжилт хүсье
    2015 оны 07 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН
    Баяр хүргэе, Сайхан залуу арслан цаашдаа Аварга болоорой. Онгирч болохгүй шүү даруу байгаараЙ
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Баяр хүргэе, Сайхан залуу арслан цаашдаа варга болоорой. Онгирч болохгүй шүү даруу байгаараЙ
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin
    Davchihaad 2 tiishee haraad l har hurdaaraa guij bgaa ni har buruu sanaagui, uuriinhuu hucheer amjiltiig olj bgaa ni hargadaj bna lee. Ireeduin amidral, ajild ni amjilt hisiye.
    2015 оны 07 сарын 19 | Хариулах
  • zochin
    Ymar jijehhen bumbugchig nuhur ve...
    2015 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Bayar hurgei.super bnaa
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025