Наадам сайхан боллоо, амны билэг гэж нэг юм бий. Хөөрхий, дор бүрнээ чадлаараа л сайхан наадлаа. Бөхчүүд дундаа мориор бол “даага” гэж хэлж болох начин цолтнууд жилийн жилд анхаарлын төвд, аваргаас илүү анхаарал татаж байда билээ.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас долоон улсын начин цолтон төрсөн.
Чагнаадорж Ганзориг - Аймгийн Арслан / Архангай аймаг Булган сум /
Эрдэнэбат Даш - Аймгийн Арслан / Дундговь аймаг Эрдэнэдалай сум /
Болдбаатар Батжаргал - Аймгийн Арслан / Сүхбаатар аймаг Мөнххаан сум /
Даваасамбуу Энхбаяр - Аймгийн Арслан / Увс аймаг Түргэн сум/
Ганболд Баасандорж - Аймгийн Арслан / Завхан аймаг Баянхайрхан сум/
Шоовдойхүү Шинэбаяр - Аймгийн Арслан / Говь-Алтай аймаг Жаргалан сум/
Алтангэрэл Алтанхуяг - Аймгийн Арслан / Дундговь аймаг Эрдэнэдалай сум /
Эдэн дунд арав гаруй жил барилдаж начин болсон нь Дундговь аймгийн А.Алтанхуяг бол ердөө нэг жил барилдаад улсын цолонд хүрсэн хүн нь мөн тус аймгийн бөх Э.Даш юм.
Зүгээр олдсон чихрээс зовж олдсон ааруул амттай гэдэг. А.Алтанхуяг начин цолны үнэмлэхээ үнсэн нулимсаа барьж дийлэхгүй сад тавих шахаж байхад залуу начингууд бол ямар ч эмоцигүй авах юмаа авсан юм шиг харцтай зогсох нь наадамчдын нүдэнд содон тусах. Мөнгөөр аваагүй мөнчгөрөөрөө авсан цол эзэндээ үнэ цэнэтэй л дээ. Түүнд зориулж шүлгийн мөрт хүртэл зохиогдов. Ингээд энэ удаад шинэ начин А.Алтанхуягыг онцоллоо. Үргэлжлэл бий...
Мөнгөөр аваагүй
Мөнчгөрөөрөө авлаа
Гуйж аваагүй
Гуядаж авлаа гэсэн шүү. Ядаж Үндэсний бөх зоосны нүхээр өрнөхгүй үнэн хүчээ үздэгсэн бол олон чин шударга аавын хүү, ээжийн охин юм дуулгана даа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)