Шагналын хур эздээ олов

Үндэсний их баяр наадмын өмнөхөн төр засаг хишгээ хүртээдэг уламжлал энэ жил нижгэр сайхан болж өнгөрөв. Чингисийн талбайд баярын шуугиан хадаж шагналтнууд тодорлоо.


Б.Зангад гуай Хөдөлмөрийн баатар цол, Төрийн их хан хуурч Ц.Цэрэндорж гуай Ардын жүжигчин цол хүртсэн нь цаг үеэ олсон хэрэг байв. Энэ хоёр эрхэмд шагнал нь одоо л ирж буй болохоос аль хэдийнэ өндөр их хүндлэл хүлээхүйц дайны уран бүтээлчид байлаа.


Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нар Гавъяат малчин цол хүртсэн. Харин Гавъяат тамирчин цолоор “Хүч спорт хороо”-ны тамирчин С.Мияарагчаа, Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй, Гавъяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг тус, тус шагналаа. С.Мияарагчаа Х.Цагаанбаатар нарын хоорондох тулаан олон жилийн турш өрнөж чухам хэн нь шилдэг талаар маргасаар ирсэн. Боломж зөвхөн Цагаанаагийн өмнө нээгдэж С.Мияарагчаа олон ч удаа ард нь даруухан үлдсэн. Гэвч тамирчин хүний хичээл зүтгэл, итгэл тэвчээрээр сая төрд үнэлэгдлээ.

Олон нийт хамгийн их хүсэн хүлээж байсан шагналыг саяхан дуурийн урлагаар дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан хоёр залуус хүртэх байв. Тэдэнд Хөдөлмөрийн баатар ч өгөх ёстой гэж олон нийт уриалсан. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гранпри шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр, Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн дуучин Э.Амартүвшинд 20 сая төгрөг урамшуулал болгов.

Мөн л энэ зуны дуулиан болох Авъяаслаг Азичууд шоу нэвтрүүлгийн хоёрдугаар байрын шагнал хүртсэн Хөсөгтөн хамтлаг 24 сая төгрөгийн урамшуулал хүртэн төр засагтаа үнэлүүлэв. Эдийн засаг хямарсан ч гэсэн төр эрдэнэсийн сангаа нээх үедээ нээлгүй л яахав. Хошин урлагийн дунд үеийн чадварлаг жүжигчдийн нэг Ааяа буюу Ш.Алтанцэцэг МУГЖ хэмээх эрхэм алдрыг хүртэв. Түүний хувьд Багшийн дээдийн Кино драмын ангийн төгсөгчдөөс төрсөн 5 дахь гавъяат нь болж буй юм.

Ямартай ч энэ жилийн шагналтнууд дунд “Тоон дотор үсэг” гэгчээр ялихгүй шалихгүй дэл сул хүмүүс байсангүйд олон нийт олзуурхав.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • yyy
    ZAIL ERGVV PIZDA HAR LALARAA
    2015 оны 07 сарын 12
  • Зочин
    Mangaraa zalaad bgaach
    2015 оны 07 сарын 10
  • Зочин
    Бүгд эздүүдээ олсон сайхан шагналууд болжээ.Болдбаатарын дуулсан Хилийн заставын хар нүдэн бүсгүй-г дуулахад монголчууд даяараа даган дуулна шүү...Ааяагийн шагнал нь болж бна авъяаслаг жүжигчин
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Zochin
    Altantsetsegiig medehgui hun bvl ter hun uuruu soyoloos hotsorson hun bn da.Nudee olson shagnaluu bn aa harin.Amjilt huseye
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Хөдөлмөрийн баатар гэдэг бол дээд цол энэ хэмжээнд хөдөлмөрлүүлэх нь буруудаагүй юм. Тийм амархан ч бас боломгүй. Гайхалтай хүн, чадлаараа ч авлаа жинхэнэ баатар юм аа
    2015 оны 07 сарын 10
  • зочин
    Жүжигчин Алтанцэцэг яг юу хийв. Энэ хүн монгол улсын хөгжил цэцэглэлтэд ямар хувь нэмэр оруулав, эсвэл энэ хүний гавъяагаар эх орон минь хаана мандан бадраад байнаа Ерөнхийлөгч гуай? Гавъатуудынхаа намтартай танилцаж баймаар байна. Танд таалагдаад гавъяат болчихомгүй л юм сан өөрийн эрхээ андуураад байна уу? Жаахан ил тод нээлттэй баймаарсан
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Mangaraa zalaad bgaach
      2015 оны 07 сарын 10
  • зочин
    Гавъяат гэдэг бол хийсэн гавъяаг нь үнэлж төр цол өгч байна гэж ойлгоод байгаа гэтэл зарим нь шагнал шиг л байх юм. Намтарыг нь харах юм сан яаг юу хийгээд гавъяат болчихвоо
    2015 оны 07 сарын 10
  • Zochin
    Altantsetseg avah zuw bailgui yahaw harin ch hotsorch awlaa. Chadaltai sain jujigchin.
    2015 оны 07 сарын 09
  • Zochin
    Aaya mundag jujigchin shde busad n avaad baihad. Chi bodloo soeltoi ilerhiileech
    2015 оны 07 сарын 09
  • зочин
    Болдбаатарыг харин яаж байгаад авчихсаныг гайхаад байгаа ш дээ. Хит болсон дуу дуулсныг нь нэг санахгүй байна. Нам дагаж сайн намирсан гэж л сонсож байсан юм байна.
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • yyy
      ZAIL ERGVV PIZDA HAR LALARAA
      2015 оны 07 сарын 12
  • zochin
    duuchin hu
    2015 оны 07 сарын 09
  • Зочин
    алтанцэцэг болдбаатар 2 ичиж амьдар. үнэхээр эзнээ олсонгүй
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • зочин
      Гавъяат гэдэг бол хийсэн гавъяаг нь үнэлж төр цол өгч байна гэж ойлгоод байгаа гэтэл зарим нь шагнал шиг л байх юм. Намтарыг нь харах юм сан яаг юу хийгээд гавъяат болчихвоо
      2015 оны 07 сарын 10
    • Zochin
      Altantsetseg avah zuw bailgui yahaw harin ch hotsorch awlaa. Chadaltai sain jujigchin.
      2015 оны 07 сарын 09
    • Zochin
      Aaya mundag jujigchin shde busad n avaad baihad. Chi bodloo soeltoi ilerhiileech
      2015 оны 07 сарын 09
  • Zochin
    Zangad guyaig dunguj odoo hudulmuriin baatar avch bgaad gaihaj bas ichij bn.Erthen uguhgue yasiin bol doo !!!!!!
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Хөдөлмөрийн баатар гэдэг бол дээд цол энэ хэмжээнд хөдөлмөрлүүлэх нь буруудаагүй юм. Тийм амархан ч бас боломгүй. Гайхалтай хүн, чадлаараа ч авлаа жинхэнэ баатар юм аа
      2015 оны 07 сарын 10
  • Зочин
    Boldbaatar gej hen be?
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
    • zochin
      duuchin hu
      2015 оны 07 сарын 09
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025