МАКС Д.Ганбаатар ирээдүйгээ УИХ гэж тодорхойлжээ

Уг нь бол Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ гэдэг шиг “МАКС” Ганбаа хүний толгой дээрээс төмөр шидэж алаагүй л дээ. “Макс өргөө” компанийн захиалгаар барьж байсан “Crown center” төвийн барилга дээрээс төмөр унаж “Ланд-200” маркийн машины жолооч газар дээрээ нас барсан хэрэг нийгмийг хиртхийлгэсэн тэр үеийг хүмүүс мартаагүй. Зүв зүгээр машинаа унаж гэрээс гараад газар дээрээ нас барах тохиолдол байж болох юм гэсэн сургамж. Мэдээж тэр барилга стандартын дагуу баригдаагүй байсныг тавдугаар ангийн хүүхэд ч ойлгохоор хэрэг.

Гэвчиг Мэргэжлийн хяналт нээх гоё олон тоотой үзүүлэлтээ барьж очоод яг юу юу хаанаа зөрчсөнийг нягталсан боловч учрыг нь олоогүй. Олохгүй байх төөрөгдлийг эрхэм Ганбаа хийсэн, нэр цэвэр үлдсэн гэж хүмүүс хардсан. Угаас энэ төрөлдөө гаршсан хүн тул түүний дээр зөвхөн гэрэлт алтан нар л байдаг юм биш үү? Шүүх, хяналт ер нь хаанахынхан ч энэ эрхэмд халдаж чаддаггүй гэсэн. Алганы хонхорхой хазагддаггүй гэдэгтэй л адил. За тэр ч яахав. Мисс гэргийтэй, хурдан морины зэлэн дээр зуны цагтаа бол өнжчихдөг, өнжихдөө хошуу ноёноос тансаг гэр барьж зиндаархдаг Ганбаа Говь-Алтай аймагт нэр дэвших гээд явж байна гэнэ. Шилжсэн утгаараа эрдэнэт хүний аминд хүрэхэд роль гүйцэтгэсэн хүн төрийн түшээ байж болох уу? Мэдээж дээд шатандаа энэ хүнийг хазаарлаж чадахгүй байхад доодчууд бол шонгүй юм байгаа биз. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, тойрог худалдаж авна уу хамаагүй болсон цаг. Тэр тойрог зардаг хүмүүс нь ч нягталж шалгадаггүй юм шиг байгаа юм.

Дэлгүүрт талх зарж байгаа аятай л худалдчихдаг юм биш үү? Ядаж ард түмнээс уучлал гуйсан уу, ядаж энэ хэрэгт өчүүхэн төдий гэмшсэн царай үзүүлсэн үү, ядаж өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэх болов уу. Эрхээ биш Их хурлын сэнтий сэрүүн зүүдэлж байгаа хүн толгойгоо тэнцвэрээ олохоос өөр юманд ашигладаг л байж таараа. Нүүрнийхээ урдуур хар хөшиг татчихсан юм шиг мэлрээд өнгөрөөчихөөр ард түмэн мартчих бололтой. Магадгүй мартчихсан ч юм шиг байна. Мөнгөтэй хүний мөрөөдөлд хязгаар үгүй гэж л энэ байх.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    Chadvarlag zaluu baxarxaj yavdag shvv
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ene neg ergu har yum bas yuchiv dee
    2015 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Одоо болно байх аа. Эсвэл энэ нөхрийн бизнес явахаа байж дээ
    2015 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хаха л байна
    Заа болио, Сонгож тэнэгтэх вий дээ
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • Ehner n
    Ehner n aimr huurhun huuheeeeen!!!!!
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Govi altai gaas ardchilsan namaas. Ganbaatar garnaa
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Солиотой новшнууд
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • BIGER
    JINHENE ADGIIN AMITANII TOD JISHEE.NUTGIIN NER BUZARLASAN DAGZ.BUUDAH HEREGTEI
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Ene hun bol jinhene eh oronch hun
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Novshiin durakuud
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Novshiin durakuud
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин
    дараа жил баярцогт мэтийн мухаргүй шуналтууд л бүү гараасай айж бна гадаадад мөнгөө хураачихаад л гольф тоглоод явчих нь МАН гэж хөгийн гарууд бнаа .өөрсдөө хахууль эхлүүлж өөрсдөө хамтарсан засаг босгоод л одоо улс төрөөс зүгээр л арчигдлаа даа ,эрх үүргээ ухамсарладаггүй жаргалтай ташуурсан БАТБОЛД мэтийн мануухай нууд зайлсан л дээр шунал шулам болговоо гэж
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • зочин
    монголдоо их зүйл хийж бгаа ямар ч бсан гадаад руу зөөчихөөгүй .зарим нөхдийг бодвол . барилга захиалж бариулж бсан улс буруутай болохуу .ер нь л энэ монголын стандарт нэг л бишээ . баахан бөхчүүд морь уралддаг хобитой улс дарга нар болчихвол амарч юмуу
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025