
Америкийн реп дуучин Wiz Khalifa (Cameron Jibril Thomaz) дөрөвдүгээр сарын 5-нд ‘’Fast and Furious’’ Франчайз киноны гол дүрийн нэг байсан жүжигчин Paul Walker-ын дурсгалд зорижлсан дуугаа гаргасан нь шуугиан тарьж байна.

Энэ дуу нь “Furious 7’’ шинэ ангийн албан ёсны саундтрак бөгөөд клипэнд нь талийнгаачийн кинонд тоглож буй дүрсүүдээс нь оруулсан байна.Wiz-тэй хамт YouTube-ээр анх олонд танигдсан залуу дуучин Charlie Puth дууг амилуулж олны хүртээл болгожээ. Франчайзын 7-р ангийн тухай цухас дурдахад дэлгэцэнд гарсан эхний гурван өдөртөө зөвхөн АНУ-д л гэхэд 143 сая ам.долларын ашиг олсон нь дөрөвдүгээр сард дэлгэцэнд гарсан киноонуудаас ашиг орлогоороо рекорд тогтоосон байна.Түүгээрч зогсохгүй бүх үеийн кинонуудаас эхний долоо хоногтоо олсон орлгоороо 9-т жагсан байна.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна