Зээ, уруул чимчигнүүлсэн айргаа хул тавилгүй ууж, урт гэгчээр цар таваг чанасан мах, хуушуураар бялхсан Монгол наадам эх орон даяар үргэлжилж байна. Наадмын дараа намар гэдгийг сум аймаг алгасан наадамладаг бид ч зангаа тавихгүй юм, намрын намарт хамар хатгах өвсгүй үлдэхээс нь ер нь яг тэгтлээ эмээхгүй юм. Энэ дашрамд наадмын асарт зочилсон хошин урлагийн жүжигчдийн гоёл юуг сонирхуулья. Эрхбиш шогийн мэдрэмжтэй хүмүүс гэсэндээ зүгээр ч нэг алхаж ороод гарчихалгүй хэрэндээ л үзүүлбэр үзүүллээ шүү, тэд. Ямартай ч өнгөрсөн жил хошин шогчид бултаараа наадамлаж наадамчин олны нүдийг яаж хужирласаныг хүргэж байна.


Аглуугийн Fashion policy
Жилийн жилд цэмбийж байгаа гэр бүл эднийх шүү. Хошин шогчид дундаа тун мэдрэмжтэй хувцасладаг эднийх юун “Торго” шоуны моделиуд, цаашдаа ш дээ. Аглуугийн гэргий аливаа баяр ёслолд хэтрүүлж гоёно уу гэхээс дутуулна гэж үгүй айхтар чамбай эзэгтэй. Нас хэлэлцвэл төдий л хол яваагүй ч төрд нэртэй МУГЖ хүний цайг чанаж явааг бодоход толгой гэж компьютер л гэсэн үг биз. Энэ насанд баргийн бүсгүй ийм байж чадахгүй. Харин энэ удаад яг хэмжээндээ гоёлын өмсөж зүүсэн нь наадамчин олны харааг булааж байв.

Өнөр бүлийн Шагай
Ядахад “Өнөр бүл” киноны Гармаа, Шагай хоёр чинь ямар төстэй юм бэ. Харахаар л тэр кино санаанд ороод болдоггүй. ТВ5-ийн нүүр царай болдог хөтлөгч нарын нэг нэвтрүүлэгч Насаагийн нүдэнд дурлаад гэрлэсэн гэдэг Шагай өнөр бүлийн тэргүүн. Харин энэ удаад хоёр хүүхэдтэйгээ наадамлаж явна. Бодвол хуваарь гаргаад өдөр өдрөөр ээлжлэх болсон ч байж мэднэ.
Хэзээний буурь суурьтай аав болсноо мэдэрсэн Шагай наадмаар ном дүрмийнх нь дагуу дээл өмсөж иржээ. Хосууд ихэвчилэн хос дээлээр ижилсдэг бол эдний гэр бүл хүүхдүүдээ ижилсүүлж өөрсдөө тэс хөндлөн сонголт хийсэн байна шүү.

Хацартынхан
Батааг алийн болгон банш банш гэх вэ дээ. Ингээд гэр бүлээр нь харсан чинь Хацартынхан байна ш дээ. Тэдний энэ жилийн наадмын гоёл даруухан цайвар өнгө. Илүү ч үгүй дутуу ч үгүй стандарт хэв маяг ийм хацартай хүмүүс магадгүй их зохидог бололтой.
Наргиа шүү Батаа! Гурван бүсгүй нэг босстой Хацартынхан эгээ л холливудын одод шиг анхааралын төвд орсон зочид байв. Ядахад өөрсдийгөө мэдэрчихсэн ч гэж жигтэйхэн хараад байгаарай.

Элбэрэлт аав Эрхэмээ
Хар халуунд хүүхдээ тэврээд минчийтэл улайж, урсах хөлсөө ч арчих завгүй яваа энэ бол жүжигчин Эрхэмээ. Харин түүний гэргий хэзээ язааны хатан шиг дээгүүр харан тун чөлөөтэй тайвуун алхах юм билээ. Арга ч үгүй, ийм сайхан бие хаатай нөхөртэй хүн хүүхдүүдээ даатгаад ганц гадуур гарахдаа маадгар байлгүй яахав.
Сониноос сайхан хүүхэн сахалтай гэгчээр Эрхэмээгийн маань гэргий яг байгалаараа шүү. Нүүрэндээ хуруу зузаан будаг шавах, энд тэндхийн илүүдэл үс хялгасаа зулгааж хаяхаас тэр түдгэлздэг бололтой. Оригоороо байх ямартай ч осол гэмтэлгүй, өөрт тааваараа амар л байдаг байх. Гэхдээ л тайзны олны танил хүний гэргий юм чинь чүд чүд өөгөө дарчихвал ч...
Хошин шогчдийн наадам нэг иймэрхүү өнгө төрхөөр бидний нүдийг хужирлав. Хэн юугаа хаана өмсөж зүүх нь хамаагүй ч нэгэнт олны танил хүмүүс тул масс тэднийг ажиглаж харах л болно. Наадмын талбайд хүртэл биеэ авч явах байдал “гошин” байж болохгүй. Тэнд хүмүүс инээх гэж биш төрийн их баяр наадамдаа хүндэтгэл үзүүлж хийморио сэргээх гэж очдог билээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)