Монголын нүүрээ буддаг олны танил эрчүүд бас байна аа байна. Яахав нүүрээ зөв сайхан будаад аятайхан харагдаж байвал хэнд ч гэсэн сайхан харагдана. Түүнээс биш нүүрээ будаад гоё сайхан харагдах гэж байгаад өөрийгөө бүр дордуулж харагдуулж байгаа хүмүүс ч мэр сэр харагддаг. Нүүрээ будаад сайхан харагдаж байгаа эрчүүд байхад зарим нь бүр танигдахын аргагүй өөрөө өөрийнхөө гоо сайхнаар тоглочихсон байх юм гээч. Ямартай ч нүүр нүдээ хэтрүүлэн будсан нь аппаратны гэрэлд ямар харагдсаныг хүргэж байна. Азид бол Японы Гейша нар л нүүрээ зузаан буддаг онцлогтой билээ.
Н.Ганхуяг: Зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаа гуайн ганц хүү дуучин Н.Ганхуяг ёстой л нүүрээ буддаг эрчүүдийг тэргүүлдэг. Хаана ч явсан нүүрээ будаж явдаг энэ эрхэм элдэв томоохон хүлээн авалтыг өндөр хэмжээнд хөтөлдөг. Нүүрээ буддаг нь тэр бүр анзаарагдадггүй ч энэ удаад бидний овоо хараанд өртсөн шүү. Хар өнгийн хувцас өмсөөд ч тэрүү аль эсвэл будаг нь шингээгүй байсан уу ямартай ч ингэж нүүрээ будсан байх юм. Make Up-ийн хэтрүүлэг гэж үүнийг л хэлэх байхдаа.
Хийлч Дээгий: Нүүр нүдээ нэлээд хайнга будсан хийлч Дээгийгийн шүд нь аппаратны дуранд илүү тод буужээ. Нүүрээ будсан бол хүзүүгээ орхигдуулж болдоггүйг хийлч бүсгүй маань энэ удаад мартсан бололтой. Хүзүү нь царайнаас нь өөр харагдаад дээрээс нь онгорхой, шарласан шүд нь олны анхаарлыг татахгүй гээд ч яах билээ. Хөмсөгөө улаанаар будсан нь бүр тодоос тод харагдаад байна даа Дээгий минь. Олны танил хүн олон нийтийн газар нүүрээ хүртэл зөв будах ёстой шүү дээ.
Ука: Нүүрнийхээ өөг үргэлж далдалж нууж буддаг хэрнээ хөмсөгөө будахаа марчихдаг бололтой Ука. Заримдаа хөмсөгөө будах будахдаа нүднийхээ будагтай нийлүүлэн махийлган будсан нь Make Up-ийн хэтрүүлэгийн эзнээр тодорлоо. Харин энэ зурган дээр хөмсөгөө будахгүйгээр нүүрээ хайнга будсан Ука яг л үлгэрийн баатар шиг харагдаж байх чинь. Өмссөн зүүсэн үс гэзэг нь нүүрнийхэн будалтанд тийм ч тохиромжтой харагдахгүй байна. Харанхуй шөнө харсан хүнд үлгэрийн баатар амилсан уу гэмээр л хэтрүүлэгтэй буджээ.
Баясаа: Баян Баясаа нэрээрээ алдартай мань эр нүүрээ буддаг эрчүүдээс юугаараа дутах билээ гэсэн шиг л будсан байх юм. Холливуд смайлаа ярзайлган инээсэн нь баян Баясааг нүүрээ будсаныг бариад өгчихөж байгаа юм. Үл ялиг мэдэгдэхүйц будсан хэдий ч орчин үед техник технологи хөгжсөн энэ үед Баясаа нуугаад ч нэмэргүй. Хэтэрхий цагаан шүднээс л энэ бүхэн болж байхгүй юу. Холливуд смайл ийм аюултай юм байгаа юм ш дээ.
О.Долгор: Жүжигчин О.Долгор жинхэнэ Make Up-ийн хэтрүүлэг гэдгийг утгаар нь харуулсан байгаа биз. Будаг нь цасан цагаан өнгөтэй болоод тэрүү жүжигчин бүсгүйн шүдийг шар, хүзүүг нь бор харагдуулж байна. Зэрвэс харсан нэгэнд Японы гейша шиг харагдаж байсан О.Долгорыг хажуунаас нь харсан хэн бүхэн дуу алдаж байсан шүү. Будлаа будлаа гэхэд ингэж их зузаан будсан О.Долгорыг яагаад ингэж будсаныг тааж мэдэшгүй.
Ану: Make Up-ийг яаж хийдгийг утгаар нь мэддэг дуучин Ану цагтаа нүүрээ ингэж буддаг байсан гэвэл өөрөө ч итгэхгүй байх. Хамрынхаа үзүүрийг хүртэл будсаныг бодвол Ану тухайн үедээ Make Up-ийн сургалт семинарт суудаггүй байсан нь харагдаж байгаа юм. Одоо бол цахим хуудаснаа дуучин Ану,
Нара шиг нүүрээ буддаг хүүхнүүд тун цөөхөн. Мэргэжлийн Make Up ч нараас дутахааргүй мэргэжлийн болж амжсан дуучин Ану, Нараа нар дээхэн үед хүмүүсээс зөвлөгөө авдаг байсан бол одоо харин эргүүлээд зөвлөх байх шүү. Өмссөн хувцас, зүүсэн ээмэг дээр нь нүүрний будалт тэр дундаа уруулын будаг нь бүр зохимжгүй юм гээч.
“Extacy” : Хар тамхины хэрэгт холбогдсоноосоо хойш олон нийтийн газар үзэгдэж харагдаагүй “Extacy” хамтлагын охид нүүр будалтыг утгаар нь хэтрүүлэн буддаг. Анх урлагт хөл тавихдаа нүүр будалт, хувцаслалтаараа ялгарч ирсэн энэ хамтлагийн продюссер нь МУГЖ Алтанцэцэг. Продюссер нь өөрөө будалт хэтрүүлэн хэрэглэдэг нэгэн.Тус хамтлаг Make Up-ийн хэтрүүлэгч нарын эгнээнд зүй ёсоор орно.
Ганбаа: Make Up-гүй явна гэж байхгүй дуучин Ганбаа нүүрээ будах аргыг суралцаж яваа бэлтгэл ангийн сурагч. Гэхдээ эрчүүд дундаа нүүрээ будах аргад аль хэдийнэ суралцсан нэгэн. Солонгос хамтлагийн залуучууд аятай л харагддаг Ганбаа нүүр будалт, хувцаслалт гээд бүхий л зүйлийг дагаж дууриадаг. Хөмсөгөө жимбийтэл засаж, уруулаа цэмбийтэл нь будчихсан явдаг Ганбаагын энэ удаагийн нүүр будалт аппаратны гэрэлд тун тодоор буужээ.
Эгч дүүс: Зураач Саранцацралтын охид нүүр будалт, өмссөн зүүснээрээ үргэлж бусдаас гоц онцгой гэдгийг бид андахгүй. Үргэлж Make Up-ийн хэтрүүлэгтэй явдаг эгч дүүсийн нэг онцлог гэж болно. Зузаан будах будахдаа хэтэрхий зузаанаар будсан эгч дүүсийн будалт аппаратны гэрэлд тун сонирхолтой дүр зураг буусан байна шүү. Киноны гол дүрүүд аятай нүүр нүдээ будаж, хувцасласан эгч дүүс хэтэрхий зузаан будсан ч өөгүй будсан байна шүү.

Дуучин Daisy: Дуучин Daisy мөн л Make Up-ийн хэтрүүлэгч нарын эгнээнд орсон харагдаж байна. Хүзүү нүүрээ алдаагүй, өөгүй будсан хэдий ч гейша нарын буддаг будгаар Make Up хийсэн бололтой. Цасан цагаан ийм төрлийн будгийг онцгой тохиолдолд хэрэглэдэг. Ихэнх хүмүүс тайз, дэлгэцийн үед л хэрэглэдэг. Харин дуучин бүсгүй маань энгийн үед ийм будгаар будчихсан явсантай таарсан юм.
Цэлмүүн: Хөрслөг бор арьсандаа ямар Make Up хийхээ сайн мэддэг дуучин Цэлмүүн нүүрээ будсан ч шүдээ орхигдуулсан нь энд харагдаж байна.

Б.Амархүү: Дуучин Б.Амархүү тоглолтоо хийхдээ нүүрээ ийн будсан нь бидний хальсанаа буун үлдсэн. Гадаад одууд ч мөн адил тайзан дээр нүүр будалт үргэлж хийдэг. Гэлээ ч мэргэжлийн түвшинд буддаг учраас ямар ч алдаа харагддаггүй.
Харин Б.Амархүү нэлээн болхи будсан харагдаж байна. Нүүрээ зузаанаар будсан болоод тэрүү тоглолтын төгсгөлд будаг нь урссан харагдаж байсан. Хөмсөг, сормуусаа цэвэрхэн будаж зовхио хүртэл мартаагүй Б.Амархүү үсээ ургуулчих юм бол нэлээд эмэгтэйлэг харагдах нь байна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)