“Харанга” хамтлаг “амьдрал”-аа тайлагнана

Монголын рок поп ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг “Харанга” хамтлаг 26 жилийн “амьдрал”-аа үзэгчдэд тайлагнахаар болжээ. Тэдний “Амьдрал” тоглолт долдугаар сарын 9-нд Sky resort-д болох юм.

Тоглолтой холбогдуулан “Харанга” хамтлагийн гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар 400 орчим үзэгчдэд зориулж тоглож буй бөгөөд тоглолтын тасалбар 50, 150 мянган төгрөг гэсэн хоёр үнийн сонголттой юм байна.

50 мянган төгрөгийн тасалбар авбал шар айраг шимж, зогсоогоороо үзэх бол, 150 мянган төгрөгийн тасалбараар хоол, зууштай тоглолтоо сууж үзэх юм байна.

Тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт 2010 оноос хойшхи уран бүтээл дуулагдана. Харин хоёрдугаар хэсэгт 2000-2010 онуудад дуулагдаж байсан дуунууд эгшиглэх бөгөөд сүүлийн хэсэгт 1989 оны “Амьдрал” тоглолтын дуунууд дуулагдана.

Мөн тоглолтод ирсэн үзэгчдэд “Харанга” хамтлагийн 26 жилийн түүхийг харуулсан баримтат кино үзүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    50000 iin bilet avaad evhdeg sandlaa avaad ochij boloh bol uu
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025