Нөгөө муу “үхэр монголчууд” чинь Холливудад хөл тавьж бүр дэлхийн кино урлагийн наадам “Оскар”-т хүртэл уригддаг болчихсон шүү дээ. Өөрөөр хэлбэл урдаа ч бариад ардаа ч бариад хаа явсан газраа духан дээрээ бичиж наах нь халаг байдаг Их хааны нэрнээс өөр давуу талууд гарсан гэсэн үг. Хилийн чанадад л амьдарч кино урлагийн салбарт хүч үзэж яваа найруулагч, зураглаач Д.Ангараг эх орондоо нэг газардав. 86 дах удаагийн “Оскар” наадам Лос-Анжелос хотноо болоход уригдсан тэрбээр Монголын Академи Авардс наадамд оролцож буй нь энэ.
Мөнгөлөг саарал үс, ногоон шил, гэргийнх нь улаан хүрэн үс содон гэж жигтэйхэн. Нүд нь гялбасан уу яасан зарим хүн харж чадахгүй байв. Тэхх, монголд “Оскар” наадам үзсэн хүн хэд билээ ийм хэв маягт дасаагүй нь л төдий чинээ. Нөгөө л абам бэбэм цэцгэн үс, нөгөө л хар костьюм, эрчүүдэд бол сонголт бараг байхгүй дээ. Дээр нь нэмээд бие хамгаалагч шиг тас хар шил зүүчих нь. Тэдэн дунд энэ хос аргагүй содон байлаа. Ойлгоно аа, Ангараг аа, удахгүй “Оскар” үздэг болоод контрасттай хувцаслаж сурах л болно, залуус.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)