Төөрөлдсөн ихэрүүд

Ер нь царай зүс, бие хаа, стиль имиж гээд өөр хоорондоо ижил төстэй хүн алийг тэр гэхэв. Гэхдээ угсаа гарвал өөр ч усны дусал мэт адилхан хүмүүс та бидний дунд олон байна цаана чинь. Ямартай ч яс үндэс төрөл садангаас эхлээд яах аргагүй өөр эцэг эхээс мэндэлсэн атлаа ялгахын аргагүй хүмүүсийг танилцуулах гэж байна. Зарим нэг олны танил эрхмүүд өөртэй нь ийм адилхан хүн байдгыг мэдээгүй л яваа байх.

Хэн нь хөөрхөн байна?

Н.Цэнд-Аюуш: “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушийн ихэр энд гарч ирлээ. Цахим хуудаснаа түүнийг жүжигчин Н.Цэнд-Аюуштай ихэр юм шиг адилхан харагдаж байгааг гайхсан хүмүүс олон байдаг байна. Харин жүжигчин Н.Цэнд-Аюуш өөртэй нь адилхан царай зүстэй тэр дундаа эмэгтэй хүн байдаг гэж мэддэг болов уу. Ямартай ч энэ бүсгүйг Одгэрэл гэдэг. Жүжигчин бүсгүйтэй харьцуулахад бага зэргийн царайлаг юм гэх цахимын идэвхитэй хэрэглэгч нар янз бүрийн таавар дэвшүүлж харагдана лээ. Ингээд Н.Цэнд-Аюушын хулхи хувилбар буюу нууц ихэртэй танилц.

Агиймаа кинонд тогложээ

Дуучин Агиймаа кинонд тоглож, киноны дуу дуулаад мэргэжлээ солих нь гэх яриа хэсэгтээ газар авсан. Үнэн хэрэгтээ Агиймаа нэг ч кинонд тоглож байгаагүй гэдгээ хэлж олныг гайхашралд оруулсан юм. Яагаад гэхээр саяхан шилдэг кинонуудын нэг болсон “Ар хударга” кинонд тоглосон залуу жүжигчин ZZ Агиймаатай усны дусал шиг адилхан байсан учраас. Бие хаа, царай төрхөөрөө ялгахын аргагүй адилхан харагдсан энэ бүсгүйг анх кинонд тоглож эхлэхэд Агиймаатай ямар нэг цусан холбоо бий юу гэх асуулт ёстой л нэг булсан гэдэг юм билээ. Лавлаад асуухад ихэр биш эгч дүүс ч биш гэдгээ хэлсэн юм. Ямартай ч тэднийг харсан, хэн нь Агиймаа вэ гэхийг ялгаж салгахад бэрх харагдана лээ. Яг ойртоод харахаар ялгаж байсан шүү.

Пүүжээгийн хулхи хувилбар 

Топ модель Д.Пүрэвсүрэн тайзнаас буусан уу үгүй юу араас нь тун адилхан загвар өмсөгч бүсгүй гарч ирсэн. Анх тайзнаа гарч ирсэн дариуд л Пүүжээгийн хулхи хувилбар уу юмуу аль эсвэл мэс засал хийлгээд тайзнаа эргэж ирсэн үү хэмээн олон асуулт урган гарч ирж байсан цаг саяхан.

Яг үнэндээ Пүүжээтэй царай төрх, биеийн өндөрөөрөө дэндүү гэмээр энэ бүсгүйг топ модель өөрөө хараад гайхаж уулга алдсан тохиолдол бий гэнэ лээ. Түүнээс хойш энэ үл таних загвар өмсөгч бүсгүйг Пүүжээгийн хулхи хувилбар олон нийт танимхайрах болсон. 

 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    iu ni adilxan bga hsal oor bxad
    2015 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин
    hulhi geed bhdaa yahav dee naad bichih ugsee bodmoor yum
    2015 оны 07 сарын 08 | Хариулах
  • zochin
    hamaaralgui hunii zurag tavichihaad hulhi etr genuu, setguulch ch gej dee, yu bodoj iim yum bichij suudag bnaa.
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • Zochin
    Puujeegiin hyvilbar bol bishee...hamar,nud shal uur bnoo...Yamar nudeer haraad bnaa?
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    hulhi ch geh balaarahiin
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin
    puujeegees shal oor tsaraitai bhad yaj yamar solir dolir nudeer haraad adilhan bolgood bnaa setguulch guai
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin
    puujeegiin iher bol bish bainaa.
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025