Жаахан мэдрэмжтэй байя С.Баярцогтоо!

 Лондонгийн “Halcyon” галерейн үзэсгэлэнгийн танхимд хоёр жилийг элээсэн энэ хүрэл цутгамлыг Монгол хүн худалдаж аваад эх орондоо авчирлаа гэсэн мэдээ шуурч байна. Лондонгийн гудамжинд ад үзэгдээд байсан Чингис хааны хөшөөг УИХ-ын гишүүн, Ажнайн Д.Бат-Эрдэнэ 2 сая ам.доллараар худалдан авчээ гэх мэдээлэл 2014 оны сүүлээр гарч байсан. 

Гэтэл тун саяхан уг хөшөөг 3 сая ам.доллараар авсан тухай буюу 1 сая ам.доллараар, төгрөгт шилжүүлбэл 1 тэрбум 975 сая төгрөгөөр өссөн дүнтэй мэдээ түгэв. Тэгвэл сүүлийн үеийн УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ хөшөөг хаана байрлуулах талаар хэлэлцэхэд ЗГХЭГ-ын дарга С. Баярцогт “Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулна” гэж хэлсэн. Туйлширлаа туйлширлаа гэхэд арай ч тэгэхгүй байлгүй дээ. Нисэх онгоцны буудал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Майдар цогцолборт байрлуулах тухай хувилбарууд ч дуулдав.

Тэрхүү 4.8 метрийн өндөртэй, 2,7 тонн жинтэй хөшөөнд ногдуулах гаалийн татвар нь нэг тэрбум төгрөг болжээ. Иймд гишүүд Эзэн хааны хөшөөг эх нутагт нь гаалийн татваргүй авчрах ёстой гэж үзсэн тул гаалийн татварыг УИХ-аар хэлэлцэж тэглэсэн.Анх Буриадын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны хөшөөг Лондон хотын Гайд парк дахь Марбели нуман хаалганы ойролцоо сүр дуулиантайгаар сүндэрлүүлж байв.

Лондонгийн олимпийг тохиолдуулан ийн байрлуулсан хүрэл хөшөөний байрлах хугацаа дуусч “Halcyon” галерейд шилжсэн юм. Эндээс харахад Чингис хааны маань хөшөө харийн Европын зүрхэнд орших том хотод тэгтлээ их ад үзэгдээд байсан зүйл байхгүй бололтой. Харин Даши Намдаковын энэ бүтээл Лондонд байсан бол дээр гэж судлаачид тайлбарлаж байна. Монголын хаа нэгтээ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Цонжин болдог”-т ч юм уу байснаас Дэлхийн сая сая хүн цуглардаг их хотын алдартай галарейд тэр хөшөө нутагшсанаар Чингис хааны болоод Монголчуудын тухай сайн сурталчилгаа болсоор байх болно гэж тэр.  

  Сурталчилгаа гэснээс нэг зүйлийг санахад эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс хамгийн алдартай нь болох МАХIМ сэтгүүлийн нэгэн дугаарт дэлхий дээр байдаг  хөшөө цогцолборуудаас Монголд Цонжин болдогт босгосон Чингис Хааны хөшөө, Английн Лондон хотод буй Памела Андерсоны хөшөө, Серб улсад босгосон Жони Деппийн хөшөө зэрэг 5 хөшөө дурсгалыг онцгойлон нэрлэсэн байна. Харамсалтай нь эдгээр таван хөшөө цогцолборыг "очиж үзээд байх шаардлагагүй таван хөшөө" хэмээсэн бөгөөд эдгээр таваас хамгийн эхэнд нь Улаанбаатар хотоос холгүй орших Цонжин болдогт баригдаж байсан Чингис Хааны хөшөөт цогцолборыг дурджээ.

Гэхдээ дэлхийд алдартай олон сая уншигчтай сэтгүүлд энэ мэдээлэл гарснаар Монголчууд Чингис хааныхаа хамгийн том морьтой хөшөөг барьж байгуулж байна гэсэн гол мэдээллийг түгээсэн сурталчилгаа болсон гэдэг.

 Лондонгоос авчирсан, олон хүний бахдан бишрээд, агуу суут бүтээл гээд шуураад байгаа тэрхүү хөшөөг эзэн Чингис хааных гэхээсээ морин голиотой адилтган харах хүн ч байна. Бүр морьтой юутай хээтэйгээ аянга цахилгаанд цохиулаад тэсч үлдэж байгаа үеийг харуулсан баримал юм гэж жиргэсэн нь ч байх юм. Хүн хүний харах өнцөг, төрөх сэтгэгдэл өөр хойно доо. Урлагийн бүтээл ямар нэг санааг илэрхийлж, тэр нь хүмүүсийн дунд хэлэлцүүлэг болон өрнөх үедээ алдартай болдогыг саная.

  Одоогийн Монголыг бидэнд үлдээхэд чухал түүхэн үүрэг гүйцэтгэж яваад Коминтерний далд хорлолоор идэр залуу насандаа амиа алдсан жанжин Д. Сүхбаатарын хөшөөг буулгаж оронд нь бодит дүр дүрслэгээ үгүй, хийсвэр модерн бүтээл болох Чингис хааны энэхүү хөшөөг байрлуулна гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй юм. Нэгэнт эх орондоо ирчихээд байгаа Эзэн хааныхаа хөшөөг зохих газарт нь байрлуулаасай. Жаахан мэдрэмжтэй байцгаая эрхмүүд ээ, С.Баярцогт оо.          

 

Эх сурвалж: www.grandnews.mn 

  У.Амартүвшин

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • bs
    bayrtsogtoo shana biz estoi tenegtdeg bn shtee uuliin bugiig harad unasan bugaa martana gegcher buu ingek tom tenegt
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Hutagtiin suns
    Mongoliin tuuh bichigdej l bgaa sh de. Bayrtsogtiin namtar ruu hoich ue nulimah bolno. Ter ued ur huuhed, turul sadanguudad ni ymar hetsuu bh bol. Aj Baagii ah Nutgiinhaa Ajnai talbaidaa tavichihval yasan yum. Londond bsan geh zereg tailbariig ni bicheed tavichih. Mongold irj bga juulchdiin nhenh ni 60 , 70 huvi ni goviig zoridog gee biz de
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Hutagtiin suns
    Mongoliin tuuh bichigdej l bgaa sh de. Bayrtsogtiin namtar ruu hoich ue nulimah bolno. Ter ued ur huuhed, turul sadanguudad ni ymar hetsuu bh bol. Aj Baagii ah Nutgiinhaa Ajnai talbaidaa tavichihval yasan yum. Londond bsan geh zereg tailbariig ni bicheed tavichih. Mongold irj bga juulchdiin nhenh ni 60 , 70 huvi ni goviig zoridog gee biz de
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • sar
    ENE baryartsogtoo NUGEL NUDGUI CH XUNEE OLDOG SHORGOOLJ NUDGUI CH NUXEE OLDOG UDAXGYI 9 YEREEREE SUIREX TSAG CHIN IRNEE ,UXSEN XOINOO CHIN SUNS CHIN TURLUU OLOXGYI UGUIREN YALZRAX BONOO CHI !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • evee
    KHULGAILAKH talaar jinkhene setgej chaddag khundee
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    ene bayrtsogt odoo oron garan yum yy haashaa yum dandaa yum yumand orltso hoshyy dyrj bdag ter ni dandaa byelgyi Mgl iin ard tymend gai dyydsN GAI AVCHIRSAN GAIBOLSON YUM l yri hiij ybah yum.yadag teneg novsh ve. ter hoshooteigoo zailbal taarna. Syhbaatar janjinhaa hoshoog byylyylahgyi shyy tenegee,
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Manai janjinii hushuu saihan hushuu shuu. Ene segsiisen chutgur shulam shig hushuuguur yaadgii
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Hyyhed
    Ene Bayartsogtoos obligations um garahiin ee soliorchihson bn
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025