“Марко Поло”-д тоглох жүжигчдийг нэмнэ

  “Марко Поло” киноны нэгдүгээр хэсгийн зураг авалт өнгөрсөн жилийн есдүгээр сард дуусч 2015 оны нэгдүгээр сард кино гарч эхэлсэн. Өнгөрсөн 3 дахь өдөр буюу 6-р сарын 24-нд Марко Поло киноны хоёр дугаар хэсэгт тоглох 45 монгол жүжигчдээс эхнээсээ Холливуудыг зориод байна. “Хан монгол морьтны холбоо”, “Тэнгэрийн чоно” орлон тоглогч багийнханы 10, мөн олны хэсэгт тоглох эхний ээлжийн 10 хүн, хоёр орчуулагчийн хамт явжээ.

Араас нь  дөрвөн бүжигчин, нэг уртын дууч, 6 хөөмийч явах гэнэ. Мөн Хубилай хааны бага насны дүрд 12 настай хүү сонгогдсон. Энэ хүү жүжигчин Ц.Цэрэнболдтой цуг нэг хэсэгт тоглох юм байна. Найруулагч, зохиолч нар нь монгол хэл дээр тоглуулахыг дэмжиж байгаа ч энэ киног дэлхийн хэмжээнд үзэх, дийлэнх үзэгчид англи хэлтэн байх учраас энэ хэл дээр тоглуулахаар тогтсон байна.

Ц. Цэрэнболд, Хубилайн бага насны үеийн жаахан хэсэгт монголоор яриулж тоглуулах ажээ.  Энэхүү “Марко Поло” киноны 2-р хэсэгт тоглох 45 монгол жүжигчин дээр нэмж авах шаардлага гарна гэдгийг тус киноны монгол талыг хариуцсан продюссер М. Оргил онцолжээ             

Эх сурвалж. Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025