Баяр наадмын уур амьсгал орсон энэ өдрүүдэд бөх, морины талаар ярьсан хүмүүс л байна. Ялангуяа цахим ертөнцөд хоёр аваргын хэн нь зүүнхй магнайд гаргах талаар талцаж ярилцсан зүйл хэвлэл мэдээлэлийн гол сэдэв энэ жилийн баяр наадмын гол халуун яриа болоод байна. Тэгвэл Д.Дагвадорж ч дуугүй байсангүй үзэл бодолоо илэрхийлээд авсан байна.

Тэрээр "Энэ 2 аваргыг ингэж алалцуулж махыг нь зулгаах хэнд хэрэгтэй? Бөхийн холбооны завхаралаас үүдэж энэ 2 сайхан аваргууд олон хүний хэрүүлийн бузар болж байна!. Энэ 2 аваргын хэнд нь ч буруу өгөх үндэслэл байхгүй. Өгөх цолыг нь цаг хугацаанд нь өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан болов уу хэмээн боддог. За нэг иймэрхүү миний хувийн бодол шүү. Мэргэн ард оюун санаандаа шингээгээрэй. Төрийн их баяр наадмаa хэрүүлгүй сайхан наадаарай..." хэмээн хэлжээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)